“Улаанбаатар хотын банк” Сарны титэмийн урд буюу Гурван гал худалдааны төвийн авто зогсоол байсан газарт барилга барихаар зэхэж байгаа нь нэлээд шүүмжлэл дагуулаад байгаа билээ. Тиймээс уг газрыг хэнээс, хэзээ хэрхэн авсан талаар сурвалжиллаа.

Тэгвэл Улаанбаатар хотын банкинд 0,3 га буюу 3000 метр квадрат газрыг 5 жилийн хугацаатай эзэмших эрхийг 2013 оны А/1050 тогтоол гарган Нийслэлийн засаг дарга олгожээ. Уг газар өмнө нь Нийслэлийн өмчийн харилцааны газар байсан юм байна. Тэндээс Улаанбаатар хотын банк авсан гэсэн үг.

Харин энэ талаар Улаанбаатар хотын банкнаас тайлбар гэсэн боловч мэдээлэл өгөх боломжгүй гэхээс өөрийг хэлэхгүй байгаа юм.

Дээрхээс харахад уг газрыг эзэмших эрх 2018 онд дуусгавар болох юм байна. Гэтэл Улаанбаатар хотын банк Сүхбаатар дүүргийн 1-р хороо буюу сарны титэм хэмээх уг газарт 26 давхар барилга барихаар зэхэж, хашаагаа босгочихсон байгаа юм. Гэхдээ барилга барих зөвшөөрлийг 2015 оны 09 дугаар сарын 30-ны Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын газар барилгажилтын зөвлөлийн хурлаар шийдвэрлээд өгчихсөн байна. Тиймээс тэнд хэзээ барилга барих нь Улаанбаатар хотын банкинд оччихсон гэсэн үг. Харин уг газрыг 5 жилээр олгосон байтал барилга барих гэж байгаа бөгөөд Нийслэлийн өмчийн харилцааны газар ямар нөхцөлтэйгээр хэрхэн яагаад уг газрыг өгөв гэдэг асуудал гарч байгаа юм.

 

Үргэлжлэл бий

 

 

Н.Ганчимэг