1449715521_6846590074_21b55eb867Бид их мартамхай улс юм. Хотын захиргаа Ханын материал руу нүүж, тэнд төвхнөнө хэмээн яригдаж байсан цаг саяхан. Гэтэл энэ тухай асууж тодруулахаа ч мартаж орхиж. Тэгсэн саяхнаас өмч хувьчлал яриагдаад эхэлсэн чинь гэнэт “хотын захиргаа нүүх нь юу болов оо” гээд орууд ирдэг байгаа.

Хүүхдийн урлан бүтээх төв, Соёлын ордон гээд хувьчилж болохгүй барилгуудыг зарах гэж байхаар нөгөө Хангарьд ордоноо зарвал яасан юм бэ. Хотын захиргаа нүүх юм чинь Хангарьд ордоноо заръя гээд л нэг хэсэг шуугиулаад биз дээ. Тэгсэн Х.Баттулга асар өндөр үнээр авах нь гээд л бөөн синсаци шар хэвлэлийг чимж байсандаг. Гэтэл энэ талаар одоо үг үсэг ч олдохоо больж, хүүхдийн урлан бүтээхийг зарж байж л эдийн засгаа сэргээнэ гээд яриад явах боллоо.

Мартамхай мартамхай гэхэд энэ арай биш ээ.Ер дөө жил гаруй хугацааны өмнө буюу 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдөр цахим хуудсуудаар Хангарьд ордонг зарж, нийслэлийн захиргааны шинэ төвийн барилгыг санхүүжүүлнэ гэсэн мэдээ орж байсан байна шүү дээ. Бүр нийслэлийн шинэ захиргааны төвийн цогцолбор барилгыг барихаар БНСУ-ын “Халла Гонсол” компанитай гэрээ байгуулсан бөгөөд улс болон нийслэлээс ширхэг ч зоос гаргахгүйгээр томоохон обьектуудыг хувьчилж түүнээс хөрөнгө босгож бариулна хэмээн НИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Д.Баттулга хэлж байж.

Гэвч барилгын ажил явагдах нь битгий хэл эхэлж байгаа чимээ ч алга. Тэгэхээр сонгуульт жилдээ багтан нийслэлийн захиргааг Ханын материал руу нүүхгүй нь ойлгомжтой болж байх шиг. Тэгвэл нийслэлд Хүүхдийн урлангаас өөр илүү ашиг олж болохуйц барилгууд нөөцөнд байна гэсэн үг юм.

Хэвлэх үйлдвэрийн хуучин балгас 24 тэрбум төгрөг хүрсэн юм чинь 2009 онд ашиглалтанд орсон Хангарьд ордог хэдэн төгрөг хүрэх нь ойлгомжтой биз. Нийслэлийн жилийн төсвөө нэг барилга хувьчлаад л олчихож магадгүй.Тэгвэл өвлийн хүйтэнд хүүхэд багачууд гадаа зогсоогоод байхгүйгээр асуудлыг шийдвэрлэж болох нь байна шүү дээ.

Амар