ТӨХ, МИАТ ХК, Төрийн банкны удирдлагууд 2015 оны аравдугаар сарын 13-нд яаралтай хамтарсан уулзалт зохион байгуулжээ. ТӨХ-ны дарга Ц.Нанзаддоржийн санаачлагаар болсон уг уулзалтаар Зам тээврийн сайд М.Зоригтоос МИАТ ХК-ийн удирдлагуудад өгсөн нэгэн “чиглэл”-ийн талаар хэлэлцсэн байдаг.

 

Учир нь Төрийн банкинд байршуулаад байсан МИАТ ХК-ийн мөнгийг голомт банк руу шилжүүлэх үүргийг М.Зоригт Зам тээврийн сайдын ажлыг аваад удаагүй байхдаа МИАТ-ийн захирал, ерөнхий нягтлан бодогч нарт өгсөн талаарх мэдээлэл ТӨХ-ны даргад ирсэн байжээ.

 

Дээрх уулзалтын үеэр ТӨХ-ны дарга Ц.Нанзаддорж МИАТ ХК-ийн удирдлагуудаас Голомт банк руу мөнгө шилжүүлэн байршуулах үүргийг өгсөн эсэхийг лавлаад, иймэрхүү “улайм цайм” үйлдлүүдийг таслан зогсоож, МИАТ-ийн мөнгийг Төрийн банкиндаа байршуулсан хэвээр үлдээхийг үүрэгдсэн байдаг. Мөн үүнийхээ маргааш ТӨХ-ны дарга Ц.Нанзаддорж ИНЕГ-ын удирдлагуудтай дээрх асуудлаар уулзалт хийжээ. Уулзалтаар Голомт банк руу мөнгө байршуулах М.Зоригт сайдын “тушаал”-ыг хэрэгжүүлэхгүй байх талаар ярьсан байдаг. Бид энэхүү уулзалтуудын протоколыг нэмэр хачир­гүйгээр хүргэж байна.