УИХ-ын чуулган Сонгуулийг хуулийн хэлэлцэж байгаа билээ. Тэгвэл өчигдөрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд Г.Уянга гишүүн "1-рт Хүнд санал өгмөөр байна намд биш" гэж хэлэв. Энэ нь жижиг тойргоор зөвхөн нэр дэвшигчид саналаа өгч УИХ-ыг бүрдүүлэх гэсэн үг юм. Гэтэл ердөө хэдхэн үгнийхээ дараа нэг амаар шал өөр зүйл ярьсан нь "100% пропорционал системд шилжих ёстой" гэв. Хэрэв 100% пропорционал системд шилжвэл зөвхөн намд саналаа өгнө гэсэн үг юм. Тухай үед уг яриаг сонсож суусан гишүүд "Энэ Уянга гишүүн чинь согтуу байгаа юмуудаа?" гэж бие биенээсээ асууж байв.