Н.Багабанди төрийн ордноор зочлов
2015/12/25
Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди Төрийн тэргүүний сэнтийнээсээ бууснаас хойш төдий л олны өмнө гараагүй нэгэн.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс буусныхаа дараа төр түшиж буй хүмүүс болон ард түмэндээ хандан “Титэм үг” бичиж, Оюу толгой компанийн ТУЗ-д ажилласныг эс тооцвол бараг л нам гүмхэн байгаа гэхэд болно. Одоо түүнд хамаатай албан тушаал гэвэл МАН-ын зөвлөхүүдийн танхимын гишүүн.
Тэгвэл өчигдөр Ерөнхийлөгч асан Н.Багабанди Төрийн ордноор зочлов. Цагаан цамц, хар зангиан дээрээ хар хослол өмсөн, гар цүнх барьсаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтын өрөө рүү орсон юм. Бүлгийн дарга С.Бямбацогт Сонгуулийн хуулийн ажлын хэсгийн хуралдаанд ороод өрөө нь эзгүй байсан тул гурван давхарт байрлах УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболдын өрөө рүү явлаа. Хоёр давхарт байсан хүмүүс шатаар өгсөн гүйхийг нь хараад “Багабанди гуай чинь маниасаа илүү хөнгөн шингэн яваа юм байна” хэмээн жиг жуг хийцгээж байв. Түүнчлэн МАН-ын зарим хүмүүс “Багабанди дарга Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад буух хүртлээ ямар нэгэн хэл аманд ороогүй ер нь л цэвэр яваа. 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуульд үзвэл бат л даа” хэмээн ярилцаж байсан билээ.
Н.Багабанди намын даргатайгаа уулзахаар өрөөнд нь очсон ч МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат намын даргатайгаа уулзаж байсан тул үүдэнд нь түр хүлээлээ. “Н.Багабанди дарга аа сайхан өвөлжиж байна уу” хэмээн мэнд мэдэхэд “Сайхан өвөлжиж байна. Чи сайхан өвөлжиж байна уу” хэмээн харлаа. Түүнээс ярилцлага авах хүсэлтэй байгаагаа хэлэхэд “Би чинь төрийн ажлаас хол байгаа хүн юугаа ч ярихав дээ. Цаагуур чинь ажил хийгээд гүйж яваа олон хүн байна. Тэднээс ав л даа” хэмээн инээмсэглэв. “Төрийн өндөр албанд нэгэн цагт зүтгэж байсан хүмүүсээс л яриа авах сонирхолтой байгаа юм. Энэ нийгэм, эдийн засаг ч төдий л болж өгөхгүй байна шүү дээ” гэхэд “Миний ярилцлагыг тоох хүн ч байх юм уу. Би ярьж болох ч шийдвэр гаргах түвшинд нөлөөлж чадахгүй. Угаасаа тэр хүмүүс тоох ч үгүй дээ. Цаг өөр болсон байна. Хөгжил гэдэг чинь ардчиллын зарчмаараа л явах эд” гэв.
Ямартай ч түүний хувьд намын даргатайгаа уулзах чухал ажил байсан бололтой. М.Энхболд даргын өрөөнд хоёр цаг гаруй суугаад гарсан гэдгийг намынхан нь хэлж байсан юм. Тэрбээр олны анхаарлыг татахыг хүсээгүй бололтой намын даргынхаа өрөөнөөс гараад шууд л Төрийн ордноос гарсан байна. Сонгуулийн хуулиас эхлээд МАН-ынхан сүүлийн үед идэвхжиж байгаа. Магадгүй Сонгуулийн хууль болон улс төрийн нөхцөл байдлын талаар МАН-ын даргатай зөвлөлдөөд гарсан байхыг үгүйсгэхгүй. Үүнээс харахад хэсэгтээ амар жимэр байдлыг эрхэмлэх болсон Н.Багабанди дарга намынхаа ажилд ханцуй шамлан ороо юу гэж харж болохоор байгаа юм.
Э.ЭНХ
Өндөр настан · 2015/12/26
Улс төрөөс энэ хүн холдоогүйшдэ.Харин ч далдуур их юм хийж явдаг хүн дээ.Улс төрд цэвэр бсан гэвэл инээдтэй л юм.Өөрийгөө ил гаргахгүй мундаг хөрөнгөжсөн хүн дээ.Харин яагаад энэ хүнийг шалгадгүйг л гайхах юм.С.Баярын ар тал.Оюутолгой,тавантолгойн ТУЗ-д хэний хүмүүс бсан гэж.Энэ хүний л гарын хүмүүс шүү дээ.Тэгээд өөрөө 60000$-р цалинжаад ажилласан нэр хэмээж бсан г.м. Хуучин хуулийн дундын (драмын дэргэдэх) тэр том газар хэнийх болсон бэ.Энэ хүний гараар ороо биз дээ. Одоо улс төрд орвол тэр болгон нь ухагдаад хэцүү л болов уу.
ZOCHIN · 2015/12/25
BAGABANDIIG EH ORNIIHOO TULUU ENE AIMAAR AVILGALCHIDIIN TUHAI EH ORNIIHOO NAYLAGIIN TULUU DUUGARCH UMGUULJ BSANIIG YOSTOI SONSOOCG UGUI HARAACH UGUI YUM BN NEG MEDEHED HEDEN SAY DOLLORIIN MESTEN DEER MUUR BASH SHIG OCHOOD SUUCHIHSAN UCHIH CH UGUI TITEN UG GEDEG MANSUURSAN HUNII YUM YARIAD ARD TUMNUU TUMNII TOLGOI
ZOCHIN · 2015/12/25
NAAD MANJ CHIN YU GEJ YUM YARIH BILEE DEE HAMGIIN IH UCHIR BITUULEG ULS TURIIN HOR NAIRUU;J BDAG HUN CHI BAGABANDI SH DEE DUUGUI YAVJ BGAAD ARD TUMNII MUNGNUUS HUUEHUN ZAVSHCHIHNA ENHBOLDOD YAJ HOR NAIRUULAHAA HELEED GARSAN BGAA ODOO ENHBOLDIIG L SAIN HARAAD CHAGNAAD BAI ARD TUMEN HAMGIIN AIMAAR HUN BAGABANDI SHUU BIDNII
санал · 2015/12/25
их чухал л ажилтай явсан бноо
Зочин · 2015/12/25
С ,Зоригийн хэрэгт энэ нөхөрийн нэр холбогдоод байгаа биздээ. Тэр талаараан л ямар нэг хор найруулж,нүхээ малтаж яваа байх.
шаабар · 2015/12/25
Хэвлэлээр гараад байгаа "Зориг агсны хэрэг илэрсэн тухай" мэдээлэлтэй холбоотой санал солилцсон байж ч магадгүй. Гаднаа тоохгүй дүр эсгэвч цаагуураа хэрхэн талаар ярилцаж л байж таарна. Ямар ч няцаалт өгөхгүй таг чиг байгаа нь санамсаргүй ч хэрэг биш л болов уу.
Зочин · 2015/12/25
ОХУ-ын Термок нэрийн Вакум цонхонд зориулагдсан хүйтнийг үл нэвтрүүлэгч,дулаан баригч тусгаарлагчийг ашигласнаар өрөө тасалгааны дулаан 3хэмээр нэмэгддэг.Үнэ:1м нь 7500-10000төг.Утас:95000020