Өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар Эдийн засгийн ил, тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийн хугацааг сунгах асуудлыг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү татварын нууц тайлангаа ил болгосон хүмүүсийг шалгах ёстой гэсэн утга бүхий зүйлийг ярьсан нь Сангийн сайд Б.Болорыг дургүйцлийг ихээхэн хүргэв.