Сонордуулга наасан этгээдүүдийг тагнуулаас хайж эхлэв
2016/01/07
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц өнгөрсөн арванхоёрдугаар сарын 9-нд Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт, Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх дүгнэлт гаргасан.
Үүний дараачаас "Шинэ хөдөлгөөн" гэх газраас нийслэлийн гудамж талбайд сонордуулга нааж, Цэцийн шийдвэрийг эсэргүүцэж байв. Тухайлбал, өнгөрсөн сарын 20-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүрэг, Сүхбаатар дүүргийн зарим газарт “Иргэдийн сонордуулга” нэртэй ухуулах хуудсыг “Шинэ хөдөлгөөн” гэгчээс тараасан бөгөөд Улсын Бүртгэлийн Ерөнхий газраас лавлагаа авахад “Шинэ хөдөлгөөн” гэгчийн талаар мэдээлэл байхгүй гэсэн тайлбар өгөв.
Тэгвэл уг асуудалтай холбогдуулан Үндсэн хуулийн цэц Тагнуулын ерөнхий газарт ханджээ. Мөн мэдэгдэл гаргасан байна.
Уг мэдэгдэлд "Үндсэн хуулийн цэцийн Тамгын газраас дээрх үйлдэл нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд сөргөөр нөлөөлөх, үндэсний эв нэгдлийг алдагдуулан нийгэмд тогтворгүй байдлыг дэвэргэж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт турхирч, улмаар Үндсэн хуульт байгууллалд заналхийлсэн ноцтой үйлдэл гэж үзэж зохих арга хэмжээ авахуулахаар холбогдох байгууллагад хандаад байна" гэжээ.
Энэ талаар Үндсэн хуулийн цэцээс тодруулахад "Үндсэн хуулийн цэцийн халдашгүй дархан байдалд халдсан. Ард иргэдийн тогтворгүй байдалд уриалан дуудсан тул дээрх сонордуулгыг ямар хүмүүс гарган наасан болохыг тогтоолгохоор хадсан" гэх тайлбар өгсөн юм.
"Шинэ хөдөлгөөн" сонордуулгадаа: Арилжааны банкууд орон сууцны найман хувийн хүүтэй зээлээ зогсоочихлоо.-Яагаад?-Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтээс болсон хэрэг.-Цэц ямар дүгнэлт гаргасан юм?-Иргэний болон Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчиж байна гэж тэд үзсэн.“Найман хувийн хүүтэй зээлээр орон сууцтай болох монголчуудын хүсэл мөрөөдөл ийнхүү талаар боллоо. Хашааны газраараа хоршсон айлууд газраа барьцаалан банкнаас зээл авч хаус, хотхон босгоё. Барьсан хаусдаа өөрсдөө амьдраад илүү гарсан амины орон сууцаа худалдаж банкны зээлээ төлье гэсэн итгэл үнэмшлээр нэгдээд байсан иргэдийн хүсэл тэмүүлэлд Үндсэн хуулийн Цэц цэг тавьж бүхнийг зогсоолоо” гэжээ.
Т.Буянаа
Зочин · 2016/01/08
iim ymand tagnuul oroltsox uu.bitgii xudal ym bich suidtei ym alga ineedemtei ym
Зочин · 2016/01/07
tur shig tur uls shig uls eh zah ihes doodos erembe daraa gej bnuu ene uls orond chini...urgelj l taltssan daitsan hereldsen uraldsan umnuud l bhiin pizda umaa..tsuuhuuun mongolchuud shan amidraad yavah bolomj denduu ih baigaag ug n medehgui bish harj l bmaar umdaa...yagaad ......yagaad....eh orondoo amidrah ch sonirholgui boltol aidas turuh umaa lalar...idej uuj taltsaj hereldej uraldaj hanadaggui pizdanuudaar duurtsen haashaa ch yanziin tur zasagtai azgui ard tumen umbe bid nar chini???????????????? mongolchuud gedes tsatgalan mur buten bhiin bol deer bgaa heden pizdanuudad taalagdahgui l bgaad uchir n bgaa bizdee..tiim bhiin bol diildehgui bolchih bhlda..ulsuglun bval arai duulgavartai bh uchiraas ..erduu l ene ..lalar pizda..
Иргэн · 2016/01/07
Энэ нэг Үнлсэн хуулийн цэцийн дарга Амарсанаа гэж улс төрчдийн гар хөл болсон, гэмт хэрэгтнийг Цэцэд оруулж (жишээ нь, Сугарыг) хаацайлдаг амьтан юу гэж сүржигнээд байгаа юм. Энд тавьсан бичгийг харахад сүржигнээд байх юм алга. Зүгээр л хуулийг хувьдаа ашиглаж сурсан Амарсанаагийн үйлдэл байна. Тагнуул ийм амьтдын гар хөлд зарагдаж хүслийг нь гүйцэлдүүлэх байгууллага болохгүй байлгүй
Зочин · 2016/01/07
МОНГОЛ ОРОН ДАЯАР ТЕЛЕВИЗЭЭР ЗӨНДӨӨ ЯРЬСАН ШҮҮ ДЭЭ ТЭРНИЙГ ЮУ ГЭЖ ҮЗЭХ ВЭ ОЛОН НИЙТИЙГ УРИАЛАН ДУУДСАН ГЭЖ ҮЗЭХ ҮҮ нгн сонордуулганд төр засгийн эсрэг юуч бичээгүй байна
zochin · 2016/01/07
ichcen hun hun alav gedgin ulgeriig tsets uzuuljee
Зочин · 2016/01/07
МОНГОЛ ОРОН ДАЯАР ТЕЛЕВИЗЭЭР ЗӨНДӨӨ ЯРЬСАН ШҮҮ ДЭЭ ТЭРНИЙГ ЮУ ГЭЖ ҮЗЭХ ВЭ ОЛОН НИЙТИЙГ УРИАЛАН ДУУДСАН ГЭЖ ҮЗЭХ ҮҮ
иргэн · 2016/01/07
ирвэс хамгаалах сангийн ажилтан асан залуугийн үхлийн шалтгааныг үнэн мөрөөр нь олооч.
Зочин · 2016/01/07
Тагнуулынхан иймхэн юмны төлөө ажилладаг болоо юу. Ирвэс хамгаалах сангийн ажилтан агсан залуугийн хэрэг дээр л ажиллах ёстой баймаарсан уг нь. Цагдаагийн газрыг дарамталж хэргийг нуун дарагдуулдаг бүлэглэлээ яаж ч чадахгүй байж инээд хүрчихлээ. Энэ хуудас цаасыг хүмүүс тоож уншлаа юу.
Зочин · 2016/01/07
Заассс энэ цаасыг уншаад үндэсний эв нэгдэл алдагдлаа юу ? бид ийм юманд хөөрөх улс бишш