ТОСК иргэдийг луйвардаж байна
2016/01/09
Иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийг хариуцан ажиллаж байгаа ТОСК луйвар хийжээ. Тодруулбал энэ байгууллага иргэдээс гаражны мөнгө илүү авсан байна. “Буянт-Ухаа 1” хорооллыг ашиглалтад орох үед гараажийн үнийг 20 сая төгрөгөөр тогтоож, иргэдэд худалдсан байна. Хотоос зайдуу, бага дунд орлоготой иргэдэд зориулсан орон сууцны гараажны энэ үнэ хэт өндөр байсан тул ихэнх гараж борлуулагдалгүй жил тойрчээ. Иймээс ТОСК-оос гаражаа борлуулахын тулд үнийг хямдруулж, төлбөрийн нөхцөлөөс хамааран 12-14 сая төгрөг болгосон байна. Гэтэл гараж хямдрахаас өмнө уг байгууллагаас 43 иргэн 20 сая төгрөгөөр худалдан авсан байжээ. Ийнхүү үнэдээ өөрчлөлт оруулсныхаа дараа өндөр үнээр худалдан авсан иргэдэд зөрүүг олгоно гэж мэдэгдсэн байна. Энэ дагуу иргэд өргөдлөө гаргахад ТОСК-ийн Удирдах зөвлөл “Зөрүү мөнгийг өгөх үндэслэлгүй” гэж үзсэн хэмээн, олгохоос татгалзжээ. Ийнхүү Буянт-Ухаа 1 хороололд гарааж худалдан авсан 43 иргэн доод тал нь 6 сая төгрөгийн хохирол хүлээгээд байна. Иргэдэд өндөр үнээр худалдчихаад дараа нь үнэ цэнийг унагасан ТОСК-ийн энэхүү үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлэх иргэд ч байгаа юм.
www.mnews.mn |