Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууг тойрсон “Ирвэс хамгаалах сан”-гийн биологич Т.Лхагвасүмбэрэлийн амь насаа алдсантай холбогдуулан сүүлийн үед олны анхаарлын төвд хамгийн ихээр ороод байгаа билээ.

 

Биологич залуугийн амь насаа алдах болсонтой холбогдуулан Тост, Тосон бумбын нурууг тойрсон уул уурхайг дагасан олон тооны зөвшөөрөл лицензийн талаар Уул уурхайн яам болон БОНХАЖЯ-наас олж авсан зарим нэгэн тодруулгаар авсан баримтыг дэлгэж байна. УИХ-ын гишүүдээс эхлээд олон тооны лиценз зөвшөөрөлтэй гэгддэг Тост Тосон бумбын нуруунд ашиг сонирхолын зөрчил ч байж болзошгүй гэх хардлагыг ч битүүхэн төрүүлдэг.

 

Засгийн газрын 2015.12.21-ны өдрийн тогтоолоор 652527,98 га газар бүхий талбайг ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг бүртгэлийг цэгцлэх зорилгоор 3 жилийн хугацаатай нөөцөд авч хилийн заагийг тогтооосон байдаг. Хилийн зааг тогтоосон талбайд нүүрс, газрын тосны чиглэлийн тусгай зөвшөөрлийн лиценз, бүтээгдэхүүн хуваах гэрээтэй хоёр ч талбай байгаа юм байна.

 

 

 

 

 

 

 

http://www.sonin.mn