Үндсэн хуулийн цэц Тагнуулын ерөнхий газар Шинэ хөдөлгөөнийнхнийг хайж байгаа. Уг хөдөлгөөнийхөн иргэдийн дунд сонордуулга тараасан нь олон нийтийн санаа бодлыг үймүүлсэн гэж Цэцийнхэн үзсэн.

Гэтэл Шинэ хөдөлгөөнийхөн дахин нэг сонордуулгыг тараажээ. Тэд энэ удаа сонордуулгадаа Цэцийнхэн Иргэний болон үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчиж байна гэдгийг дурьджээ. Ингэхдээ гэр хорооллын иргэд хашааны газраа өөрийн өмчлөлдөө оруулж чадахгүй байгаа нь ҮХЦ-ийн шийдвэрээс болсон хэмээн сонордуулгадаа оруулсан байна.

Үндсэн хуулийн цэцийнхэн дээрх хөдөлгөөнийг үндэсний аюулгүй байдалд халдсан, ард иргэдийг тогтворгүй байдалд уриалан дуудсан тул Тагнуулын ерөнхий газарт хандан уг хөдөлгөөний ард байгаа хүмүүсийг олуулахаар хандсан. Гэвч одоогоор Тангнуулын ерөнхий газраас болон Үндсэн хуулийн цэцээс уг хөдөлгөөний хүмүүсийг олсон гэх мэдээлэл гараагүй. Иймдээ ч Шинэ хөдөлгөөнийхөн дахин нэг сонордуулга наасан байх.

Т.Буянаа