Идэр ес эхэлсэн ч олон жилийн дунджаар -12-оос -32 хэм хүйтэн байдаг. Харин энэ жил 2-10 хэмээр илүү хүйтэн өвөл болж байгааг Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс мэдээллээ.

Мөн шөнийн цагт үнэмлэхүй бага температур 38-52 хэм хүрч хүйтрэх юм байна. Улсын онцгой комисс ээлжит хурлаар 16 аймгийн 50 суманд цагаан зудтай байна гэж мэдэгджээ. Цаашид цас нэмэгдэж орвол 40 суманд нэмж хүндрэх төлөвтэй байгаа ч дуулгасан юм. Агaaрын температурын дунджийг бүсээр ангилж үзвэл баруун зүгийн нутгаар нутгийн хойд хэсгээр 19-32 хэм, Төвийн нутгаар 16-31, Зүүн зүгийн нутгаар 18-29 хэм, Говийн нутгаар 12-22 хэм хүйтэн байх төлөвтэй байна.