С.САРУУЛ
Идэр есийн хүйтэн эхэлсэн ч хөдөө орон нутагт цас их хэмжээгээр орж хүйтний эрч чангарч байгааг цаг уурын байгууллагаас мэдээлж байгаа. Үүнтэй холбогдуулан ойрын өдрүүдийн цаг агаарын нөхцөл байдлын талаарОБЕГ-ын Цаг уурын асуудал хариуцсан мэргэжилтэн Ч. Туяагаас тодрууллаа.

-Ойрын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ?

-Идэр ес эхэлсэн ч олон жилийн дунджаар -12-оос -32 хэм хүйтэн байдаг. Харин энэ жил 2-10 хэмээр илүү хүйтэн өвөл болж байгааг Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс мэдээлсэн. Мөн шөнийн цагт 38-52 хэм хүрч хүйтрэх төлөвтэй байна. Агaaрын температурын дунджийг бүсээр ангилж үзвэл баруун зүгийн нутгийн хойд хэсгээр 19-32 хэм, Төвийн нутгаар 16-31, Зүүн зүгийн нутгаар 18-29 хэм, Говийн нутгаар 12-22 хэм хүйтэн байх төлөвтэй байна.

-Өвөлжилт хүндэрсэн цөөнгүй аймаг бий. Нөхцөл байдал хэр байна вэ?

-Улсын онцгой комиссын ээлжит хурлаар 16 аймгийн 50 суманд цагаан зудтай байна гэж мэдэгдсэн. Цаашид цас нэмж орвол дахиад 40 суманд өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа.

Эх сурвалж: www.polit.mn