Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт гэгээн цагаан өглөө гудамжинд нэгэн эмэгтэйн цүнхийг булааж зугтсан хэрэг гарлаа. Аливаа баяр дөхсөн үеэр хулгай, дээрмийн гэмт хэрэг өсөх хандлагатай байдаг тул иргэд та бүхнийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.