Сондгой тоотой машин хөдөлгөөнд оролцоно
2016/01/31
Сар шинийн баярын өдөр ойртож байгаатай холбоотойгоор нийслэлээс амралтын өдрүүдэд ч замын хөдөлгөөнд тодорхой журам мөрдөхөөр болж, захирамж гаргасан. Дээрх захирамж өчигдрөөс үйлчилж эхэлсэн бөгөөд өнөөдөр сондгой тоогоор төгссөн улсын дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцох болж байна. Тодруулж хэлбэл, автомашины улсын дугаар 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн бол замын хөдөлгөөнд оролцох юм.






                                
                                
                                
                                
                                
					
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
					