Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангаж зуслангийн бүсийн газар өмчлөлийн ажлыг эхлүүлэх бэлтгэлийг ханган ажиллаж байна. Сүхбаатар дүүргийн Шарга морьтийн ам, Чингэлтэй дүүргийн Жигжидийн зуслангийн аманд газар өмчлөлийн ажлыг эхлүүлэхээр суурин болон хээрийн судалгааг хийж байгаа бөгөөд дөрөвдүгээр сараас эхлүүлэхээр төлөвлөөд байна.
2016 онд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан 72, он дамжин хэрэгжихээр төлөвлөсөн 27, нийт 99 ажлын жагсаалтыг гаргаснаас 40 ажлын зураг төслийг боловсруулан хянаж, суурин судалгааг хийгээд байна. Бусад 59 ажлыг захиалагч байгууллагаас санал, зураг төслийг ирүүлсний дараа суурин болон хээрийн судалгааг хийх юм.