Өнөөдөр Хөдөө аж ахуйн биржийн арилжааг орон нутгаас амжилттай явууллаа. Хөдөө аж ахуйн хоршоог биржийн арилжаанд туршилтаар анх удаа оруулсан бөгөөд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын "Хотол таван эрдэнэ" хоршоо оролцлоо. Тус хоршоо арилжаанд 900 кг буюу есөн богц боловсроогүй цагаан хонины ноосыг захиалганд оруулжээ.

Хоршоод нь орон нутгаас арилжаанд оролцох нь хоршооны гишүүн малчид тариаланчдад зах зээлийн үнээр бараа түүхий эдээ орон нутгаасаа арилжих, шат дамжлаггүйгээр өртөг багатайгаар худалдан авах боломжийг олгож буй нь давуу тал юм.

Т.Буянаа