Монголын Залуучуудын Холбооны байранд маргааш 10.00 цагт “Унадаг дугуйтай Улаанбаатар-2016” хэлэлцүүлэг болно. Монголын Залуучуудын холбоо, МЗХ-ны дэргэдэх Авто замчин залуучуудын холбоо, Монголын Дугуйн холбоо, Монголын Триатлоны холбоо, Залуу дугуйчин клуб зэрэг нийт 20 гаруй байгууллага хамтран хэрэгжүүлж буй “Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөрийн өнгөрсөн 3 жилийн хэрэгжилт, үр дүн хэлэлцэх юм байна.

Мөн Мөн энэ үеэр унадаг дугуйн хэрэглээг хэрхэн нэмэгдүүлэх, дугуйчдын аюулгүй байдал, хууль эрх зүйн орчинг хэрхэн хангах, унадаг дугуйн замыг шинээр байгуулах боломж зэрэг асуудлуудыг хөндөж аж. Тодруулбал, Залуу дугуйчин клубын тэргүүн Ч.Түвшинжаргал “Дугуйчдын аюулгүй байдал, хууль эрх зүйн орчин”, Гудамж төслийн ерөнхий архитектор Г.Сайнбаяр “Унадаг дугуй хэрэглэгчдийн тухай судалгаа, тулгамдаж буй асуудал”, МАЗЗХолбооны тэргүүн Н.Мөнхбаясгалан “Унадаг дугуйн замын хэрэгжүүлэлт” зэрэг сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна.

Хэлэлцүүлэгт Нийслэлийн Авто замын газар, Нийслэлийн Замын цагдаагийн газар, МЗХ-ны дэргэдэх Авто замчин залуучуудын холбоо, МЗХ-ны Эрүүл мэндийн байнгын хороо, Монголын дугуйн холбоо, Залуу дугуйчин клуб, “NICE BIKE” клуб, “Атилла”унадаг дугуйн дэлгүүр, “ТРЕК”унадаг дугуйн дэлгүүр, “Canondale”унадаг дугуйн дэлгүүр тус тус оролцохоор болжээ.