Түүний дараагийн зогсоол УИХ-д хүч үзэх бус Цэцийн гишүүн цаашлаад дарга болох магадлал өндөр байна. Айдгаа авдартаа хийсэн гэдэг шиг өөрийнх нь хууль зөрчсөн эсэхийг Цэц дээр дэнслэхээс урьтаж дарга Ж.Амарсанааг эгүүлэн татсан З.Энхболдод дараагийн тэргүүнийг сонгох шаардлага үүсээд байна.

Цэцийн гишүүнийг эгүүлэн татах асуудал УИХ босго давсан өдрөөс дараагийн дарга хэн байх тухай яриа парламентын төвшинд нэг бус удаа сөхөгдөж байлаа. Тухайн үед гарч байсан мэдээллээр энэ албан тушаалд УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржийн нэр хамгийн магадлалтай хүнээр дуулдаж байв. Цэцийн дарга асан Ж. Амарсанаа ч өөртэй нь холбоотой асуудалтай холбогдуулж мэдээлэл хийх үеэрээ “УИХ хуулийн байгууллагыг бүгдийг нь гартаа оруулчихаад, Цэц үлдсэн учир Цэцийг гартаа оруулах гэж байна. Цэцэд ирэх хүмүүс бэлэн болчихсон.

Өөрсдөө томилчихоод хөгшин тэнэгээр нь дуудаж, одоо хэдэн хүн чөлөөлөөд, оронд нь өөрсдийн хүмүүсээ томилох гэж байгаа юм. Одоо 63 настай Р.Гончигдоржийгоо Их хурлын гишүүнээс чөлөөлөөд, Цэцийн дарга болгох гэж байна” хэмээж байлаа шүү дээ.

Мөн Цэцэд Их хурлын төлөөний хүмүүс ажилладаг болсон. Тэр хүмүүс Р.Гончигдоржийг дарга болонгуут ирэх хавар Их хурлын сонгууль боллоо гэхэд тус хуулиар маргаан үүсвэл Их хурлын зөв гэж шийдвэр гаргаж ажиллана” гэж байв. Цэцийн даргын хүч түрэн чөлөөлсөн шигээ төлөөний хүнээ оронд нь тавих хангалттай эрх мэдэл одоогоор АН-д бий. Үүгээр УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж Цэцийн даргаар тохоон томилогдох нь цаг хугацааны асуудал юм. Ингэсэн тохиолдолд удтал УИХ-ын гишүүн болж парламентад орж ирэх тухай ярьж байсан Худалдаа хөгжлийн банкны автортай Б.Мэдрээ үлдэж байгаа богино хугацаанд төрийн түшээ болох юм. Гэхдээ З.Энхболдын халаасанд бас нэгэн хувилбар яваа бололтой. Тэр нь Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллаж байсан З.Нарантуяа.

З.Нарантуяа нь 1984-1991 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын их сургуулийг хуульн, эрхзүйч мэргэжлээр, 1997-1999 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг Санхүүч-эдийн засагч мэргэжлээр төгссөн нэгэн. Мөн 2004-2005 онд АНУ-ын Нью Иорк хотод Колумбын их сургуулийн Олон улсын сургуульд олон улсын эдийн засгийн ухааны магистр хамгаалсан намтартай. Ажилласан байдлаас нь харвал 1992-2006 онд Төв банкинд мэргэжилтнээс газрын орлогч захирал, 2006-2010 онд “Монгол шуудан” банкны дэд захирал, “Хадгаламж” банкны Гүйцэттэх захирлын орлогч, 2011-

З.Нарантуяаг Цэцийн гишүүнээр томилсон тохиолдолд дарга болох эсэхийг парламент, З.Энхболд гэхээс Цэцийн есон гишүүн хуралдаж дундаасаа нууц санал хураалтаар сонгох хуультай.

2012 онд “Парита энд Партиерс” хууль, хөрөнгө оруулалт, санхүүгийн зөвлөх компанийн үүсгэн байгуулагч, Ерөнхий захирлаар ажиллаж байсан 2012 оноос УИХ-ын даршн Эдийн засгийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байгаад Санхүүгийн зохицуулах хорооны даргаар томилогдсон бипээ. АН угшилтай, одоогийн дарга З.Энхболдын эхнэртэй ойрын харилцаатай тэрбээр 2008 онд АН-аас Завхан аймагт УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан ч өвдөг шороодож байв. Харин 2012 оны сонгуулиар АН-ын жагсаалтын 19-д эрэмбэлэщэж байсан юм. Улмаар 2016 оны сонгуульд дахин хүч үзэх бэлтгэлээ базааж албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгснийг парламент ёсоор болгосон. Харин түүний дараагийн зогсоол УИХ-д хүч үзэх бус Цэцийн гишүүн цаашлаад дарга болох магадлал өндөр байна. Цэцийн дарга асан Ж.Амарсанааг Дээд шүүхээс санал болгосон учраас дараагийн нэр дэвшигчийг тус газраас оруупж ирэх учиртай. Хувьсгалын тохироо бүрдэю гэдэг шиг АН-ын дарга З.Нарантуяаг зүтгүүлж, Дээд шүүхээс нэрийг нь өргөн мэдүүлсэн тохиолдолд тэрбээр Цэцийн гишүүн болох замаа засах болов уу. Гэхдээ З.Нарантуяаг Цэцийн гишүүнээр томилсон тохиолдолд дарга болох эсэхийг парламент, З.Энхболд гэхээс Цэцийн есөн гишүүн хуралдаж дундаасаа нууц санал хураалтаар сонгох хүүльтай.

 

С.СҮЛД

/ҮНДЭСНИЙ ШУУДАН/