Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагчид хар тамхи хадгалж, хэрэглэж байсан бүлэг этгээдүүдийг илрүүлсэн байна. Тодруулбал 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 1-р хороо ...... рестораны гадна авто машины зогсоолоос Э, Э, О, М, А гэх этгээдүүд машин дотор мансууруулах төлийн бодис хэрэглэж байсныг илрүүлсэн байна. Уг автомашинаас 1.1 грамм ICE буюу мөс гэх бодис илэрснийг эд мөрийн баримтаар хураан авч Э, Э, О, М, А гэх этгээдүүд Эрүүгийн хуулийн 192.2-т зааснаар эрүүгийн 201601000027 тоот хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.
Дээрх хэрэгт холбогдсон этгээдүүд нь 1979-1994 оны залуучууд байсан бөгөөд тэдний дунд урд өмнө энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан болон урд өмнө ял шийтгэл эдэлж байсан, одоо цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа этгээдүүд байгаа юм. Бид энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа