Сүүлийн өдрүүдэд ханиад, томууны дэгдэлт эрчимтэй өслөө. Бага насны хүүхдүүд томуугаар өвчлөх нь их байгаа тул дүүргийн эмнэлгүүдийн ачаалал хэтэрчээ. Үүний улмаас эмч нар ачааллаа дийлэхгүй байна.

Эрүүл мэнд спортын яамнаас өгсөн мэдээгээр томуугийн дэгдэлт дээд цэгтээ хүрч, хүүхдийн эмнэлгүүдийн ачаалал 60 хувь хэтрээд байгаа аж.

Томуугийн өвчлөл их байгаа тулд өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар буюу оройн 20.00 цаг хүртэл ажиллахаар болжээ. Томуугийн дэгдэлт буурахгүй бол төрийн эмнэлгүүдийн ачааллаас хувийн эмнэлгүүдэд шилжүүлэх арга хэмжээг авахаар төлөвлөөд байгаа тухайгаа дуулгалаа. Эмнэлэгт хэвтсэн өвчтөний 57.5 хувь нь томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн бага насны хүүхэд байна. Эх нялхасын түргэнээр ирж үйлчлүүлж байгаа хүүхдүүдийн ихэнхи нь бага насны хүүхдүүд бөгөөд мөн л ачааллаа дийлэхгүй байна. Хүүхдээ өвдөхөөр яарч сандарсан иргэд эх нялхасын яаралтай тусламжийн тасгийг зориход 2-3 цаг хүлээж байж хүүхдүүд үзүүлж байгаа нь өчигдөр орой тус төвийг зориход ажиглагдав.