Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7-р хороо, “Хувьсгалчдын ...-р гудамжинд байрлах .... дэлгүүрийн гадна хүүхэд орхиод явсан байна” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад 23:10 цагт ирсэн байна. Уг мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгахад Чингэлтэй дүүррэгт оршин суух Б.С /эр.41н/ төрсөн хүү Б /эр.1,6н/-ыг санаатай орхиж явсан байжээ. Энэ хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа ажээ.