Дэлхийн хуульчдын академи, Ахмадын академиас Ардын багш, Академич Л.Энхтүвшин 50-аад жил Дэлхийн энх тайвны хэл соёлыг хүүхэд залуучууд болоод бүх нийтэд түгээж яваа их үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Швед улсын ШУА-ын Нобелийн шагналд Энхтайвны Нобелийн шагналд нэр дэвшүүлсэн гэнэ.

Эсперанто хэлний олон улсын академийн ерөнхийлөгч Л.Энхтүвшин цэцэрлэгээс эхлээд олон газар багшилсан аж. Тэрбээр оюутан залуучуудын болосролд анхаарч Жиргээхэй нас өгүүлэл, Украйн бүсгүй, олон шүлэг, жүжиг, баримтад киног туурвижээ.

"Ломоносовын" Алтан маделиар шагнуулж, ажлын анхны гараагаа 15 настай байхдаа Хэнтий аймгийн Өндөрхаан хотод Эсперанто хэлний номыг Улаанбаатар хот руу захиж бие даан сураад дуу хөгжмийг өөрөө уншиж, орчуулахад МАХН-ын төв хорооноос цалинжуулж урамшуулсанаас эхэлсэн гэнэ. Үүнээсээ урамшиж бие даан Франц, Англи, Герман хэлийг сурч байжээ. Орос хэлний багшаар Хэнтий аймагт багшилж байгаад Улсын багшийн их сургуульд Эсперанто хэлний багшаар ажиллаж хөдөмлөрлөсөн байна.

Хэл соёлынхоо төлөө олон нийтлэл бичиж, МҮОНТВ, 25-р телевиз, TV9, TV5, Бид монголчууд, Эрчүүдээ наашаа суугаа, Үзээд өгье зөн билгийн нэвтрүүлэг зэргээр үэзгчидтэй уулзаж байсан билээ.

Өдгөө Л.Энхтүвшин багш Дэлхийн хуульчдын академи, Эмэгтэйчүүдийн академи, Эрэгтэйчүүдийн академиараа дамжуулж олон хүнийг архинаас гаргаж, зөвлөгөө өгч ажиллаж байгаа аж.