Энэ онд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэчилсэн хууль хэрэгжиж эхэлсэн бөгөөд хоёрдугаар сараас эхлэн жолооч нарт зөрчлийн оноо тооцож эхэлсэн билээ.

Өмнө нь жолооч нар гаргасан зөрчлөө интернэтээр хардаг байсан бол одооноос та зөрчлийн оноогоо цахимаар шалгах боломжтой болжээ. Хэрэв жолооч та өөрийн зөрчлийн оноогоо цахимаар хянахыг хүсвэл http://www.service.police.gov.mn/ гэсэн хаягаар орж, зөрчлийн оноо болон Цагдаагийн ерөнхий газартай холбоотой мэдээллийг авах боломжтой.