Нийгмийн даатгалаа үнэн зөв бөглөгдөж байгаа эсэхийг нягтлантайгаа холбогдохгүй, цахимаар шалгах боломжтой хэмээн хэд хоногийн өмнөөс гарах болсон. Уг нь бол Нийгмийн даатгал төлөгчид 2010 оноос эхэлж шимтгэлийн мэдээллээ цахимаар шалгах боломжтой болсон гэнэ. Угтаа өмнөх сарын шимтгэлийн мэдээлэл энэ сарын 5-ны дотор цахим хаягт байршдаг юм байна.

Хэдэн төгрөгийн цалингаас хэдий хэмжээний шимтгэл төлснөө Нийгмийн даатгалын ерөнхий газрын www.ndaatgal.mn цахим хуудасны “Даатгуулагчийн шимтгэл төлөлт, нэрийн дансны цахим мэдээлэл” хэсгээс дэлгэрэнгүй үзэх боломжтой. (Энд дарж үзнэ үү )

Тэгвэл он гарсаар хоёр ч удаа нийгмийн даатгалын шимтгэл төлчихөөд байхад цахим хуудасны мэдээлэл хараахан шинэчлэгдээгүй байна. Энэ талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын Мэдээлэл технологийн төвийн Техник технологи, программ хангамжийн хэлтсийн дарга Т.Цогжаргал “Энэ сард багтаад шимтгэлийн мэдээлэл интернэтэд бүрэн орж дуусна. Жилийн эхэнд Нийгмийн даатгалын газрын мэдээлэл технологийн төвийнхөн ажил ихтэй байдаг учраас шимтгэлийн мэдээлэл бага зэрэг хоцорч байгаа” гэнэ.

Энэ оны эхний хоёр сарын шимтгэлийн мэдээллийг нэгдүгээр улиралд багтааж интернэтэд оруулахаар ажиллаж байгаа аж. Харин дараа сараас үйл ажиллагаа нь хэвийн явж, сар бүрийн мэдээлэл дараа сарынхаа 5-ны дотор байршина.

таны төлсөн нийгмийн даатгалын шимтгэл нь нийгмийн даатгалын таван санд хэрхэн хуваарилагдсаныг нарийвчлан харуулдаг юм байна.

“Даатгуулагчийн цахим мэдээлэл” гэсэн хэсэгт бүртгүүлэн хүссэн үедээ мэдээллээ шалгах бөгөөд таны төлсөн нийгмийн даатгалын шимтгэл нь нийгмийн даатгалын таван санд хэрхэн хуваарилагдсаныг нарийвчлан харуулдаг юм байна.

Ялангуяа хувийн байгууллагуудын хувьд ажил олгогч нь тухайн хөдөлмөр эрхлэгчийн сар бүр авдаг үндсэн цалинг бууруулсан дүнгээс буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс нийгмийн даатгалын шимтгэл төлөх тохиолдол элбэг гардаг байна. Үүнээс үүдэн тухайн хөдөлмөр эрхлэгч нийгмийн даатгалын сангаас хүртэх үндсэн үйлчилгээ, тэтгэвэр, тэтгэмжийн дүнд сөргөөр нөлөөлөх тохиолдол багагүй гардаг ажээ.Зөвхөн тэтгэвэр тэтгэмжнээс гадна банкны үйлчилгээ авах, гадаад улс оронд зорчих виз хүсэхэд нийгмийн даатгалыг баталгаа болгон ашигладаг. Тиймээс нийгмийн даатгалын шимтгэлдээ анхаарал хандуулах хэрэгтэй гэдгийг албаныхан сануулж байна.

Нэгдүгээр сарын байдлаар сайн дурын даатгалд даатгуулагчдийн тоо 160 орчим мянга, албан журмын даатгалд даатгуулагчдын тоо 850 орчим мянга байгаа юм. Үүний дийлэнх хувь нь идэвхтэй хөдөлмөр эрхлэх насныхан буюу залуучууд байдаг гэх дүн бий.

Дашрамд сонирхуулахад, өнгөрсөн оны эцсийн байдлаар нийт 561.8 мянган ажилтан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байна. (Сайн дурын даатгал төлөгчид ороогүй).

Нэгдүгээр сарын байдлаар сайн дурын даатгалд даатгуулагчдийн тоо 160 орчим мянга, албан журмын даатгалд даатгуулагчдын тоо 850 орчим мянга байгаа юм.

Т.Буянаа