Мүүн, мүүн гэж хэд хоног хөөрцөглөсний эцэст Б.Насанбаярыг ажлаас нь чөлөөснөөр асуудал намжиж байх шиг. Б.Насанбаярыг огцруулснаар МҮҮН монголоос гарчихгүй л дээ.

Гэхдээ л олны хүч оломгүй далай гэгчээр нэг ч гэсэн "МҮҮНчин” төрийн өндөр албан тушаалаас буулгаж чадлаа шүү дээ. Гэтэл бид туйлширсаар хажуудахаа хүртэл хардах болоод байна. Тэлмүүн, цэлмүүн гэх нэртэй бол МҮҮН-ийх гэгчлэнгээр буруутгах шинжтэй.

Тэгсэн МҮҮН-д хамааралтай хүмүүс "таван цулын махаар хийсэн хоол огт иддэггүй” гэх шинэхэн тодорхойлолт цахим хуудсаар хөврөх боллоо. Зам тээврийн сайд ч энэхүү мэдээллийн давалгаанд нэгдэж "Нөгөө болдоггүй шашин чинь таван цул тас хорьдог гэнэ. Таван цул яадаг хэдэд бол эргэлдэх хэрэггүй гэнэ” хэмээн жиргээд авч.

Тэгэхээр юмыг яаж мэдэх вэ. Хардаад байгаа хүнээсээ таван цулын хоолонд дуртай юу? Иддэг үү? гээд асуучихгүй юу. Идэхгүй, муухай гэж байвал таны таамаг биелэлээ олох нь байна шүү дээ.

 

 

Шар хүү