Монгол дахь Мүүний тухай “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлэг олон нийтэд хүрэхийн өмнө Н.Насанбаяр “Би Мүүнд хамаагүй” мэдэхгүй гэж байв. Харин сурвалжлага гарсны дараа тэрбээр “Би өмнө нь Мүүнд ажиллаж байсан. Одоо бол ямар ч хамаагүй” гэв.

Харин өчигдөр Э.Цэрэндолгор нарын гүтгэлгээс болж, би ажлаа өгөхөөр боллоо гэж хэвлэлийн хурал хийсэн байгаа. Өөрөөр хэлбэл түүнийг Мүүн хэмээх гаж урсгалтай холбоотой гэх мэдээлэл үр дүнгээ өгсөн бөгөөд Б.Насанбаяр өөрөө өөрийгөө Мүүний хүн гэдгийг хүлээн зөвшөөрлөө гэж ойлгож болох юм. Үүнээс болж, цахим ертөнцийнхөн болон иргэд бараг хоёр талцаад буй. Гэхдээ ямартай ч үзэгчид Мүүн хэмээх гэж урсгал байдаг бөгөөд дэлхий нийтийг ч хэрсэний дараагаар хөгжилтэй улс орнуудаас хөөгдөн гарчихаад манай улсад болохоор цэцэглэн хөгжиж буйг ойлгосон байх. Яагаад Б.Насанбаярыг ингэтэл нь онцлоод байгаад ганц л шалтгаан байгаа юм. “Монголын боловсролын системээр дамжуулан Монгол хүүхдүүдийг аажмаар Мүүний дэмжигч” болгохын төлөө ажиллаж байсанд хамаг учир бий.

Үүнээс гадна Э.Цэрэндолгор өчигдөр орой “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлэгт орох үеэрээ твитерчдэд өгсөн жиргээний зааварыг олон нийтэд дэлгэсэн байгаа. Өөрөөр хэлбэл “Мүүн яриад эхлэнгүүт, Шинэ төмөр замын асуудлыг дарах гэж ингэж байна, Ямарч баримтгүй Б.Насанбаярыг гүтгэж байна, тэр эмэгтэй хүн гэдэг талаас нь, мөн Гантөмөр сайдыг өмөөрсөн өнгө аясаар жиргээд нэгнийхийгээ идэвхжүүлээд өгөөрэй” гэх зааврыг жиргээчдэд өгчээ. Тэгвэл ийм зааврыг хэн өгөв. Сайдыг өмөөрөхийг онцолсон учир боловсролын яамнаас гэж ойлгох уу. Мөн Мүүнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт нар хамаатай гэх баримт цензургүй сурвалжлагаар гарсан байгаа.

Тиймээс Ерөнхийлөгчийн фракцын голдуу хүмүүс Мүүнийг үгүйсгэж, Б.Насабаряыг өмөөрч жиргэж, постлох нь дамжиггүй. Заавар зөвлөгөөгөөр явж буй постууд ийнхүү эхэлсэн бололтой байна. УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийг Ерөнхийлөгчийн дэмжиж гаргаж ирсэн хүн гэдгийг ард түмэн мэднэ. Тэгэхээр Мүүний өмөөрөгчид Мүүнтэй хамаатай эсвэл Мүүнийн улстөр дахь фракц гэж ойлгож болох нь байна. Харин Мүүнийг ойлгочихоод зоригтой дуугарч буй, улстөрчид болон эрдэмтэн сэхээтнүүд жинхэнэ шудрага хүмүүс байх шүү.

Н.Ганаа