Хаан банк таниас 300 төгрөг "шулдаг" болжээ
2016/03/16
Улс орны эдийн засаг туйлдаа хүрч ард иргэд элгээрээ мөлхөж байгаа энэ цагт тэтгэврийн зээл, хэрэглээний зээлийг түргэн шуурхай олгож байна хэмээн өөрсдийгөө сурталчлах “Хаан банк” иргэдээс хэрхэн мөнгөний тухай мөлжлөг хийх овжин аргыг бодож олжээ.
Хаан банкны хэрэглэгч та өөрийн дансанд буй мөнгөнөөс 5000 төгрөг эсвэл түүнээс дээш мөнгө авсан тохиолдолд “теллерээс авсан бэлэн зарлага” нэрийдлээр таниас 300 төгрөг нэмж авч байхаар болжээ.
Бичээч миний бие өөрөө “Хаан банк”ны хэрэглэгч бөгөөд уржигдар дансанд байсан мөнгөнөөсөө 10000 төгрөг автал “бэлэн зарлага” нэрээр 300 төгрөг хасагдсан юм. Хэрэглэгч бид өмнө нь иймэрхүү жижиг хэрнээ хувийн эдийн засагт нөлөөлөхүйц шимэгч үйлчилгээг анзаардаггүй байж. Угтаа бол би гэдэг хүн тухайн банкны хэрэглэгч бөгөөд мөнгөө хадгалуулсныхаа хариуд хүү тооцуулж авдаг, харин “Хаан банк” миний мөнгийг надад өгч буй хадгаламжийн хүүнээс өндөр хүүтэйгээр өөр нэгэн хүнд зээлүүлдэг шүү дээ. Гэтэл хааяахан очоод данснаасаа мөнгө авахад 10000 төгрөг гаргаж өгснийхөө хариуд 300 төгрөг авч буй нь үнэхэрээ шударга бус санагдлаа.
Энэхүү сонин үйлчилгээг өмнө нь байсан эсэхийг асууж лавлатал урьд нь 150-200 төгрөг авдаг байсан аж. Би ч анзаараагүй явж үүнийг, Хаан банкны оочер дараалал ямар билээ, тэрхүү оочерлон зогсож байгаа хүмүүсийн бараг 80 хувь нь данснаасаа мөнгө авах гэж буй хүмүүс байдаг. Гэтэл банк хэрэглэгчээ өөртөө татаж депозитоо зузаатгасны дараа хэрэглэгчид “шанаа” өгч буй мэт данснаас нь мөнгө гаргаж өгөхдөө мөнгө авдаг энэ сонин үйлчилгээг болимоор юм. За энэ гажиг үйлчилгээгээ халж чадахгүй юмаа гэхэд бэлэн мөнгө авсан тохиолдолд авдаг 300 төгрөгөө 100 төгрөг болгон хямдруулж ядруухан үйлчлүүлэгч бидэндээ бэлэг бариж болохгүй юмуу?
Хаан банк гэсэн өндөр сэнтийд заларсан нэртэй энэ банк үйлчлүүлэгчээ Хаан шиг хүндлэх биш үйлчлүүлэгчдээ хаан шиг дээрэлхүү тэднийгээ шулж олсон мөнгөөрөө өөрсдөө баяждаг овжин арга мэхийг хэрэгжүүлээд байна уу?
Тус банканд дансгүй монгол хүн байхгүй атал иймэрхүү ломбардынх шиг жижиг заль хэрэглэж байж үйлчлүүлэгчдээ үргээх вий дээ
Бичээч би маргаашийн дугаарт “Хаан банк”ны өөр нэгэн шимэгч үйлчилгээг нийтлэх болно.
Үргэлжлэл бий...
О.Анирзун
Эх сурвалж: amjilt.com
Зочин · 2016/03/17
Zochin
Зочин · 2016/03/17
Манайхны арилжааны банк нэртэй МАССААР ШУЛААЧ байгууллагууд. АТМ-ээрээ өдөрт хэдийг ч шулдаг юм бүү мэд. Дээр нь бусад банк руу гүйлгээ хийхэд АТМ-ээс 500, банкны теллер нь 1000-3000₮. Арай арай. Бүгд адилхан болохоор одоо яалтай ч билээ гээд л өнгөрдөг ш дээ.
Зочин · 2016/03/17
Ер нь зөвхөн ХААН банк гэлтгүй бүх л банк иймэрхүү шулааны арга хэрэгжүүлсээр л байгаа шүү дээ. ХХБанк гэхэд л хадгаламжийн данс нээх нэртэй, тэрнээсээ мөнгөө авах гэхээр заавал 5000₮ үлдээнэ гэх, эсвэл бүр дансаа устгуулна гэвэл 3000₮-өөр устгадаг ч гэх шиг. Данс нээх гэж мөнгө төлнө, хаах гэж төлнө, буцаагаад авах гэхээр бүрэн гүйцэт өгөхгүй. Тэр үлдэгдэл нь хэдэн сарын дараа устсан ч гэх шиг улаан цайм үйлчлүүлэгчдээ шулдаг. Бүх банк адилхан
Гадны хаан банк ... · 2016/03/17
Монголоос зайлуульяа хэдэн баялаг бүтээгчид болон ард мөнгийг гадагшаа ашгаа байнга хэдэн тэрбум сая доллараар зөөж байна зайлуульяа
Зочин · 2016/03/16
Tsahim Bank gj 1 yum bgaad bgaa sonirhood uzeerei
Зочин · 2016/03/16
danstai humuus huulgaa avaad uzeerei sonin yum garnaa
Зочин · 2016/03/16
er ni mongo awahgui baih yostoi bizdee ene ard irgediinhee mongonoos ashig olj bj baliar yumaa
Зочин · 2016/03/16
Бүх л банкнууд ингэдэг ш дээ, одоо л мэдэж байгаа юмуу?
Зочин · 2016/03/16
300 han togrog ym bol yaha vdee avch l baig
око · 2016/03/16
үнэн шүү,харин тийн хадгаламжийн данстай байсан чинь харилцах данс болчихсон, /атм -ээ шинэчлэхдээ/ ингэсэн байна тэгсэн байна гэхээр уучлаарай байхгүй заавал нэг тайлбартай хэрэглэгчийн буруу юм шиг хэлнэ,
Зочин · 2016/03/16
1800-1917 утсаар залгаад асуулаа үнэхээр авдаг юм байна ш дээ. тэгээд авсан мөнгө нь ямарч баримтгүй мөн хуулган дээр харагдахгүй байна ш дээ. яг хулгай хийж байгаа юм шиг АТМ-с мөнгө авах үед л үйлчилгээний хураамж гэж хуулган дээр гарч байна
hereglegch · 2016/03/16
Tanaih neg uilchilgeend 2 udaa mungu avaad bn geheer sostem uurchlugdsun geed l hariylaad bj bdgiin bn lee. Deerees ni msg mungu unana 50 tugrug unana. Jiliin huraamj tulnu geed olon mungu tulj bn shuu
hereglegch · 2016/03/16
Mobile banknii huraamj 1jileer ni 3000g avchaad 1.17 s guilgee hiih bolgond 50 tugrug unadag bolson. Manai sistem iim bolson gej bn lee. TeTeriigee
Зориг · 2016/03/16
үнэн шүү, ХААН банкны хадгалжийн хүүтэй карт эзэмшээд мөнгөө байршуулаад явж байхад хэзээ нь мэдэгдэхгүй хүүгүй харилцах карт болчихсон байдийм,