“Жудагт Монгол” холбооноос өнөөдөр Ялалтын талбайд Эв нэгдлийн цуглааныг зохион байгуулж байгаа билээ. Энэхүү жагсаалд Монголын Ардчилсан холбооны дарга Х.Баттулга болон зарим УИХ-ын гишүүд оролцож байна.


Тэд жагсаалаас гаргаж буй шаардлагыг дэмжиж байгаа гэдгээ илэрхийлэн ийн хүрэлцэн ирсэн гэдгээ мэдэгдэв.

Жагсаалын үеэр УИХ-ын гишүүн Х.Баттулга ард түмэнд хандаж үг хэллээ. Энэ үеэрээ тэрбээр Л.Энх-Амгалан, Сү.Батболд, Д.Цогтбаатар, Г.Батхүү, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, М.Энхсайхан гэх мэт гишүүдийг сонгож болохгүй гэдгийг онцолсон юм. Тэр дундаа "Та нар тогтоож аваарай. МҮАН-ын дарга М.Энхсайхан гэж хүн шүү" хэмээн онцгой анхаарууллаа.