Монголын эрүүл мэндийн ажилчдын эрх ашгийн төлөө ажилладаг ТББ-уудын нэгдсэн түр хороо, эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний хорооноос эрүүл мэндийн салбарт үүсээд байгаа нөхцөл байдал болон шинэ эрүүгийн хуульд орсон зарим заалтыг өөрчлөхийг шаардан өнөөдөр Чингисийн талбайд тайван жагсав.

Эрүүгийн хуулийг ирэх есдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөгдөж эхэлнэ. Эрүүгийн шинэ хуулийн 15.1 дүгээр зүйлд “Эмнэлгийн мэргэжилтэн хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан тохиолдолд 1-3 жил эмчлэх эрхээ хасуулж, 20-80 сая төгрөгөөр торгох эсхүл 2-8 жил хорих ял эдлэнэ” гэж заасан.