Монголын хошин урлагийн хамгийн отгон нь хэдий ч хамгийн олон үзэгчдийг байлдан дагуулдаг "Эмоци" продакшны хамт олон тун ч завгүй шаргуу ажиллаж байгаа гэнэ. Хамтлагийн залуус өнгөрсөн гуравдугаар сард Солонгос улсад ажиллаж амьдарч буй Монголчууддаа зориулан аялан тоглолтоо хийгээд ирсэн билээ. Тэгвэл тэдний дараагийн тоглолтын тов хэдийнээ гарсан байна.

Тэд "Амьдрал тэр чигээрээ шоу"нэртэй цоо шинэ инээдмийн энтертаймент шоу тоглолтоо 5 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн өдөр бүр 19:00 цагаас СТӨ-ний тайзнаа тоглох гэж байна. Та нэгэн өдрийг стрэсс бухимдлаа тайлж инээд хөөрөөр цалгихыг хүсвэл "Амьдрал тэр чигээрээ шоу" тоглолтыг зориорой. Тасалбарыг 1900-1617 утсаар үнэгүй хүргэнэ.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг: 96629662, 11329173 утаснаас авах боломжтой