Зам тээврийн осол болсон тохиолдолд заавал эрх бүхий байгууллагад мэдэгддэг.  Гэтэл  зарим тохиолдолд  хэргийн газрыг орхиж явах тохиолдол  гарсаар байгаа. Тэгвэл  хэргийг  газрыг орхин явсан тохиолдолд ямар хариуцлага хүлээдэг болох талаар  хүргэхээр бэлтгэлээ.  

Монгол улсын хэмжээнд өдөрт  10 орчим осол гарч мөн тооны хүн гэмтдэг. Хэдийгээр жолооч нар  ослын талаар Замын цагдаагийн газарт мэдэгддэг ч цөөн тохиолдолд цагдаад мэдэгдэлгүй хэргийг газрыг орхин явдаг. Зам тээврийн осол хэрэг, гаргаж буй зарим жолооч нар нь осол хэрэг үйлдээд тухайн ослын талаар Цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүй ослын газрыг орхиж явах,  осолд өртсөн хүнд анхны тусламж үзүүлэлгүй орхиж явснаараа  өөрийнхөө үйлдсэн ослыг хүндрүүлдэг. Осол хэний ч анхаарал болгоомжгүй,  буруутай үйлдлээс  гарч болох тул иргэн та үүргээ биелүүлэн Цагдаагийн байгууллагад мэдэгдэн эд юмсыг ослын газраас хөдлөхгүй байх, осолд өртсөн хүнд эмнэлгийн тусламж үзүүлэх хэрэгтэйг ямагт санаж явах хэрэгтэй.

Хэрвээ та осол  гаргасан бол   Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12.2.3.зам тээврийн ослын үед эмнэлгийн болон авран хамгаалах бусад яаралтай тусламжийг холбогдох төрийн байгууллага, хариуцсан этгээдээс үнэ төлбөргүй авах эрхтэй.

Харин осол гаргачаад  хэргийн газрыг  орхиж явбал  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 34.1-д заасны дагуу  9 600 000 төгрөг төлнө. Тодруулбал  ЗХАБТХ-ийн  34.1.Зам тээврийн осолд холбогдсон жолооч үүргээ биелүүлээгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна гэж заасан байдаг.  

Хэрвээ зам тээврийн осол хийж,  хүний амь нас эрсдэн хэргийн газрыг орхиж явсан тохиолдолд торгуулахгүй, эрүүгийн хуулинд зааснаар  ял авдаг.  Тодруулбал, Эрүүгийн хууль

216 дугаар зүйл. Зам тээврийн ослын үед жолооч үүргээ биелүүлэхгүй байх, зугтаах

216.1.Зам тээврийн осол гаргасан жолооч хохирсон хүнд яаралтай тусламж үзүүлэх, осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

216.2.Жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс далан тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

Ийм хуулийн зохицуулалт байдаг эсэхийг мэдэхгүй жолооч нар осол гаргасан тохиолдолд сандарч, балмагдан хэргийн газрыг орхин явж өөрт хүлээлгэх хариуцлагаа улам хүндрүүлсээр байна. Техник хөгжсөн өнөө үед замын хяналтын камер, зам дагуух аж ахуй нэгж байгууллагын хяналтын камерт бичлэг үлддэг тул энэ төрлийн гэмт хэрэг илэрдэг.

 Иймд замын хөдөлгөөнд оролцож буй жолооч та бүхэн хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа,  замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан  тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаарсаан хэтрүүлэхгүй сонгож  явах, хэрэв та яг замын хөдөлгөөнд оролцох гэж байгаа бол тээврийн хэрэгсэлдээ өвлийн дугуйгаа тавьж хөдөлгөөнд оролцоорой. Ингэснээр гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлэх боломжтойг зөвлөж байна.

Иргэн та хуулиа биелүүлж бусаддаа хүндэтгэлтэй хандаарай.