УЛААНБААТАРЫН “ЕР БУСЫН АЯЛАГЧ”-ИЙГ ТОДРУУЛАХ “HEINEKEN VOYAGE” КАМПАНИТ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ


“Ер бусын аялагч” төрмөл үү эсвэл бий болдог уу? Үүнийг олж мэдэхээр дэлхийд тэргүүлэх шар айргийн премиум брэнд Heineken Улаанбаатарын дэлхийн хүн болох адал явдал эрэлхийлэгчийг олохоор “Voyage”- кампанит ажлыг зохион байгуулж байна.

Энэхүү кампанит ажил нь Улаанбаатарын шилдэг өөртөө итгэлтэй, авхаалжтай, амжилттай, хээнцэр төрхөөрөө ялгарсан залуучууд, аялагч дундаас “Ер бусын аялагч”-ийг тодруулан урьд өмнө нь аялаж үзээгүй газар, адал явдалыг бэлэглэх зорилготой бөгөөд кампанит ажлын хүрээнд Улаанбаатар хотын залуучууд (21-ээс дээш насны) сонгогдсон газруудад (Grand Khaаn Irish pub, Blue Sky, Square) байрлах хайрцагт өөрийн ер бусын аялалын түүхийг бичиж хийх ба [email protected] хаяг руу тэрхүү түүхтэйгээ холбоотой өөрийн гэрэл зургаа явуулснаар уг кампанит ажилд бүрэн оролцох эрхтэй болох юм.

11-р сарын 16-д болох “Ер бусын аялагч”-ийг сонгон шалгаруулах үйл ажиллагаанд оролцсон нийт хүмүүсийн түүх, гэрэл зургаас Heineken Voyage “Ер бусын аялагч”-ийн шилдэгийн шилдэгийг олонд танигдсан аялалын нэвтрүүлгийн хөтлөгч, аялагч, алдар нэртэй хүмүүсээр шүүлгэн сонгон шалгаруулах болно.

Heineken брэнд нь ялагчид өөрийнх нь сонгосон адал явдалтай аялалын чиглэлд ойр дотны нэг хүнтэйгээ явах эрхийг бэлэглэх болно. Үүнд:

  • Амстердам хотноо Heineken брэндтэй танилцах аялал
  • Азийн хамгийн өндөр цамхагаас чөлөөт уналт хийх
  • Номхон далайд усны амьтадтай цуг шумбах
  • Агаарын бөмбөлөгөөс үзэсгэлэнт орчин харах
  • Хараа булаам оргилоос цанаар гулгах

Heineken-ы хэрэглэгч Та өмнө нь явж үзээгүй газар, адал явдалтай учрахыг хүсвэл Heineken Voyage кампанит арга хэмжээнд идэвхитэй оролцоорой. Бүртгэл 11-р сарын 02-ны өдөр хүртэл хүлээн авна.