Улсын хэмжээнд 157.868  хүн амбулаториор үйлчлүүлжээ. Үүнээс Улаанбаатар хотод 77688 хүн амбулаториор үйлчлүүлсний 4136  буюу  5,3  хувь  нь томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогдсон байна. Харин аймгуудын мэдээнд дүгнэлт хийж үзэхэд амбулаторийн нийт үзлэгт томуу, томуу төст өвчин 3,7 хувийг эзэлж байна. Улаанбаатар болон Дорноговь аймгийн тандалтын эмнэлгүүдээс 64 сорьц хүлээн авч шинжилгээ хийхэд томуугийн вирус илрээгүй аж.

Сүрьеэгийн тандалт судалгааны албанд 386 хүнд үзлэг хийснээс шинэ сүрьеэгийн 14 тохиолдол илэрч эмнэлгийн хяналтанд орж, эмчилгээ хийлгэж эхэллээ. ХӨСҮТ-ийн клиникийн тасгуудад 337 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна. Орны ачаалал харьцангуй бага, эмчилгээ үйлчилгээ хэвийн явагдаж байгаа юм. Улаанбаатар хотод долоон төрлийн халдварт өвчний 156 тохиолдол бүртгэгдлээ. Үүнд гар хөл амны өвчин 58, цусан суулга 37, шар 23, салхин цэцэг зэрэг өвчин зонхилж гарсан байна.

Х.Даваа