Автомашинаа цэвэрхэн байлгах хамгийн хялбар арга бол элдэв хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх гэдэг. Гэхдээ бид санамсаргүйгээр суудал дээрээ сүү, зуны цагт бол айраг асгах мөн зарим залуу эцэг эхчүүдэд хүүхдийн найруулдаг сүүг асгачихвал хэсэгтээ л үнэр нь гардаггүй. Удах тусмаа өнөөх үнэр нь улам хурц болдог билээ. Тэгвэл ийм үнэрээс салах хялбар арга байна.

ЭХЛЭЭД ТА:

Хэрвээ ямар нэг зүйл асгасан бол хуурай цаас, цагаан алчуураар сайн цэвэрлэх хэрэгтэй. Ер нь машиндаа гэнэтийн тохиолдолд хэрэглэх цагаан алчуур байнга бэлэн байлгахад гэмгүй. Ингэлээ гээд таны машинаас үнэр нь хурдан гарахгүй ч маш үр дүнтэй.

БОЛОМЖТОЙ БОЛ:

Хэрвээ боломжтой бол сүү, айраг асгасан даруйд авто угаалгын газрыг зорих хэрэгтэй. Манай улсад 24 цагаар ажилладаг авто угаалгын газар цөөнгүй бий.

СОД:

 

Цэвэрлэж арга хэмжээ аваад үр дүнд хүрэхгүй, эсвэл боломжгүй байгаа бол хүнсний сод хэрэглэхэд гэмгүй. Та асгасан газраа нойтон алчуураар арчиж, чийгтүүлээд 3-4 өдөрт хүнсний сод түрхээд хаттал нь байлгах хэрэгтэй. Ингэхдээ машиндаа агаар салхи сайн оруулбал бүр илүү үр дүнтэй аж.

МӨН КОФЕНИЙ ҮРЭЛ:

Кофений үрэл сүүний үнэр дарахад тань тусална. Кофе аливаа зүйлийн эвгүй үнэрийг өөртөө шингээдэг тул маш үр дүнтэй арга юм. Хэрвээ машинаас тань эвгүй үнэр салахгүй байгаа бол хуванцар саванд кофений үрэл хийгээд суудлынхаа дор "мартах" хэрэгтэй. Хоёр долоо хоноход л ямар ч үнэргүй байх болно.