ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл яамныхаа нийт албан хаагчдыг уйгаржин монгол бичиг сурахыг даалгажээ. Тус яамны ажилчдаас уйгаржин монгол бичгийн унших болон бичих ур чадварын шалгалтыг Ш.Чоймаа багш удахгүй авах аж. Тиймээс уг яамны ажилчид удахгүй сурч эхлэх хичээлдээ бэлтгэж эхэлсэн байна.

Уйгаржин монгол бичгийг үндэсний бичиг болгох Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагыг соёлын яамныхан  дэмжиж, өөрсдөөсөө эхлэхээр болсон ажээ.

Х.Даваа