Өчигдөр Самсунг компани Galaxy S8 ба Galaxy S8+ ухаалаг гар утаснуудаа танилцууллаа. Шинэ гар утас 4-р сарын 21-нд худалдаанд гаргахаар болжээ.

Хоёр төрлийн хэмжээтэйгээр худалдаанд гарах эдгээр загварууд өнөөдрөөс урьдчилсан захиалга авч эхэлсэн байна. Galaxy S8 загварын үнэ 720 ам. доллароос эхлэх бол S8+ загварын үнэ 840 ам. доллароос эхлэх аж.

Galaxy S8/S8+-ийн техникийн үзүүлэлтүүдийг дурдвал:

  • 5.8/6.2 инчийн нумарсан Super AMOLED дэлгэцтэй
  • 18.5:9 харьцаатай дэлгэц нь 2960х1440 цэгтэй
  • HDR горимтой
  • Bixby дуу хоолойгоор удирдагдах туслагчтай
  • Snapdragon 835 процессортой
  • 4GB RAM, 64GB хадгалах байгууламжтай
  • 12MP f1.7 OIS арын камертай
  • 8MP f1.7 AF нүүрний камертай
  • Нүдний солонгон бүрхэвч таних уншигчтай
  • Android 7.0 системтэй
  • Dual Bluetooth audio
  • USB-C портоор түргэн цэнэглэгддэг
  • 3,000/3,500 mAh баттерей
  • IP68 түвшний ус, чийг, тоосны хамгаалалттай
  • DeX дэсктоп холбогчтой
  • Чихэвчний порттой