|
"Ebarimt апп" ашиглан газар дээрээс нь бодит баримт (барааны зураг, үнэ) -ыг хүлээн авах системийг ажиллуулж эхлэхэд бэлэн болно.
ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр хүргэлтийн үйлчилгээний цагийн хуваарийг шинээр зохион байгуулах шийдвэр гаргасан талаар танилцууллаа.
Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдаж буй олон улсын цэргийн ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн баг 2009 оноос ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэж эхэлсэн.
Коронавирусийн халдвараар өвчлөөд эдгэсэн анхны тохиолдлыг гуравдугаар сарын 30-нд зарлаж, эдгэсэн хоёр иргэн маргааш нь эмнэлгээс гарч, сувилалд шилжсэн билээ. Монгол Улс дахь коронавирусийн анхны эдгэрэлтийг бүртгүүлсэн тэдгээр иргэдтэй ярилцлаа. (Тэдний хүсэлтээр нэрний эхний үсгийг өөрчлөв)
Дархан-Уул аймагт коронавирусний эрсдэлээс сэргийлэхээр энэ сарын 17-нд тогтоосон хатуу хөл хориог өнөөдөр 06.00 цагт цуцалж, бүх нийтийн бэлэн байдалд шилжлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга коронавируст цар тахлын эсрэг вакцин нийлүүлэхэд дэмжлэг үзүүлэх асуудлаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улс (ХБНГУ)-ын Холбооны Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Франк Валтер Штайнмайерт захидал илгээлээ.
Сэлэнгэ аймагт нөхцөл байдал ямар байгаа талаар Батлан хамгаалахын сайд, Улсын Онцгой комиссын орлогч дарга, бригадын генерал Г.Сайханбаяр мэдээлэл өглөө.
Цагдаагийн албан хаагч руу нулимсан эмэгтэйд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэллээ. Тодруулбал, Маршал таун хотхонд үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн араас нэгэн эмэгтэй шүлсээ хаячихаад яваад өгсөн нь хотхоны камерын бичлэгт үлдсэн байдаг.
Хятадад Ковид-19 яг ямар байгаа талаар тус улсад ажиллаж амьдардаг сэтгүүлч “Свободная Пресса”-д ингэж ярьжээ-
Засгийн газрын 2020 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн зээлийн төлбөрийг 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хойшлуулах шийдвэр гарсан.
УИХ-ын чуулганы хуралдаанд цар тахлын нөхцөл байдлын талаар УОК-ын мэдээлэлтэй танилцаж байна. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн: "Өнөөдрийн байдлаар ЕБС-ын дотуур байранд 772 хүүхэд, улсын хэмжээнд 71 их дээд сургуулийн 12 мянга гаруй оюутан дотуур байранд байрлаж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Нийт 53 хүний шинжилгээ хийсэн. Үүнээс 13 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн байна.
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар коронавирусийн эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх Шадар сайдын мэдээллийг сонссон. Мэдээллийн дараа гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүн Г.Дамдинням хатуу хөл хорио тогтоосонтой холбогдуулан замын хөдөлгөөнийг зохицуулж буй цагдаагийн албан хаагчийн талаар шүүмжиллээ.
Ерөнхий сайдын зүгээс үүнд анхаарч, нэн тодорхой, шийдэмгий арга хэмжээг даруй авч хэрэгжүүлэхийг төрийн тэргүүний хувиар үүрэг болгосон юм. Ерөнхийлөгчийн гаргасан санал хэрэгжих боломжтой юу сэдвээр эдийн засагч, жижиг, дунд бизнес эрхлэгч, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, иргэдийн байр суурийг хүргэж байна.
Бид аль болохоор иргэдийнхээ дансанд халамжийн мөнгийг оруулж байгаа. Тэтгэмж, халамжийн мөнгийг зээлд битгий суутгаач, яг одоо энэ асуудлыг банкууд зогсоож өгнө үү гэж хүсэх байна” гэлээ.
УИХ дахь АН-ын дарга Д.Ганбат өнөөдрийн нөхцөл байдалд хүргэсэндээ УИХ-ын гишүүний зүгээс нийт ард иргэдээсээ уучлалт хүсэж байна хэмээн чуулганы танхимд хэллээ.
Монгол Улсын Ерөнхий сайд, салбарын сайдууд, Монголбанкны ерөнхийлөгч болон Нийслэлийн Засаг дарга нар Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
“Арьсыг чинь хуулаад мѳчийг чинь санжуулаад ѳгье ѳѳ, гайгүй” гэх мэт террорист заналхийлэл дор хээв нэг ѳссѳн бид, “Хэлээд ойлгохгүй бол маханд чинь ойлгуулаад ѳгнѳ” гэж хүүхдээ барьж авч алгадчихаад хээв нэг сууж байдаг асан цаг үе биднээс алсарчээ. “Дуугүй бай!” гэж зандарч номой, “Зүгээр суу!” гэж зандарч залхуу болгож ѳсгѳчихѳѳд “Буруу ѳсгѳсѳн хүүхэд бухын хүзүүнээс ч хатуу юм” хэмээн гайхширч суусан цаг үе холджээ.
Улаанбаатар төмөр замын нэг ажилтнаас коронавирусийн сэжигтэй тохиолдол өнөөдөр илэрсэн. Яг албан ёсоор мэргэжлийн хүмүүс баталгаажуулж мэдээлнэ. Миний ярих зүйл биш.
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулж байна.
Уг мэдэгдэлд: "Засгийн газар, Улсын Онцгой Комиссын шийдвэрээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хорио цээрийн дэглэм тогтоосон энэ хүнд цаг үед Монгол Улсын хил, хилийн халдашгүй дархан байдалтай холбоотой сөрөг мэдээлэл цахим орчинд удаа дараа гарч байна.
МУ-д дотоодод Улаанбаатар, Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр аймгуудад халдвар гарч, нийт 31 иргэн халдвартай нь батлагдаад байгаа талаар МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх яг одоо олон нийтэд мэдээлж байна.
Засгийн газраас бүх төрлийн зээлийн үндсэн болон зээлийн хүүг зээлдэгчийн хүсэлтээр 2021 оны долоодугаар сарын 01-ний өдрийг хүртэл хойшлууллаа. Ингэж хойшлуулахдаа хүүг нэмэгдүүлэхгүйгээр, зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүйгээр төлбөрийн чадварт нийцүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болгожээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга цар тахлын үед иргэн, өрх, аж ахуйн нэгжийг эрсдэлээс хамгаалах асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өчигдөр албан бичиг хүргүүлсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга цар тахлын үед иргэн, өрх, аж ахуйн нэгжийг эрсдэлээс хамгаалах асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өнөөдөр албан бичиг хүргүүллээ.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед иргэн бүр дээд байгууллагаас гаргасан тогтоол, шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Гэтэл УОК, Цагдаагийн ерөнхий газраас архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлүүлэхгүй байхыг хориглосон шийдвэр гаргасан байтал 2020 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр “Хүчит шонхор” захын лангуу түрээслэгч хоёр иргэн ажлын байран дээрээ архи уусан зөрчлийг ирлүүллээ.