Тавдугаар сарын 02-нд болох  ICE TOP хамтлаг "00976 ҮРГЭЛЖ ХАМТДАА" LIVE тоглолтоо тавдугаар сарын 02-нд хүргэхээр товоо зарлав. Уг тоглолтод гадаадад олон жил болоод эх орондоо ирсэн “S&I”-ийн Бадгаа буюу  С.Бат-Отгон оролцохоор болсон тухайгаа дуулгалаа.

Тэрбээр "Эх орноо, найз нөхдөө, гэр бүлээ үнэхээр их санасан. Би хип хоп урлагтай салшгүй орон зайтай, хүйгээрээ холбогдсон гэхэд хилсдэхгүй. Монгол Улсад хип хоп урлаг өндөр хөгжин, үнэхээр гоё болсон байна. Намайг харийн нутгийг зорих үед жаахан тиймэрхүү болчихсон байсан шүү дээ, үнэнийг хэлэхэд. Тэр цаг үе ард хоцорчээ. Өнгөрсөн жил эх орондоо ирэхдээ хүмүүс, репперүүд намайг хэрхэн хүлээж авах нь тодорхой байсан. Бадгааг таних нэг нь танина. Танихгүй нь танихгүй. Одоо үеийн залуус намайг сайн танихгүй шүү дээ.

Үнэнийг хэлэхэд Монголд ирснийхээ дараа дасахад амар байгаагүй ээ. Олны хүчээр даваад гарсан. Одоо ч гэсэн даваад л явж байна. Санхүүгийн хувьд хүндрэл учирсан юм байхгүй. Тал, талаасаа нэгдээд, тав, арваа нийлүүлээд, хообийгоороо дуртай зүйлээ хийгээд явж байна. “Ice top” хамтлагийнхан, Манлай бид хэд нийлээд “Үргэлж хамтдаа” онлайн тоглолтоо тавдугаар сарын 2-нд хийнэ. Бид шинээр гаргасан зургаан уран бүтээлээ тус тоглолтод анх удаа дуулж, олны хүртээл болгоно. “Үргэлж хамтдаа” тоглолтод би оролцоно. Ер нь хийхээр төлөвлөсөн олон зүйл бий. XL Хөлөгөөтэй хамтарч уран бүтээл хийнэ. Гоё, гоё дуу гаргана" хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ.