Өнөөдөр буюу 2019 оны хоёрдугаар сарын 28-нд "Эко Алтан Заамар" компанийн уурхайн хөрс цөмөрч 10 орчим машин дарагдан, жолооч нар амь насаа алджээ.  Хэргийг нуух гэж жолооч нарыг хөл хорионд оруулан, утаснуудыг хурааж байна гэсэн мэдээлэл манай редакцид ирлээ.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад: " 17:50 цагт Төв аймгийн цагдаад дуудлага ирээд цагдаагийн бүрэлдэхүүн газар дээр нь ажиллахаар явж байна" гэв. Осол гарсантай холбоотойгоор МХЕГ-аас жлын хэсэг гарсан.  Шалгалтын ажиллагаа хийхээр хэргийн газар руу явсан гэв.

Осол болсон уг газарт ОБЕГ-ын алба хаагч, цагдаагийн алба хаагч, эмч, МХЕГ-ын ажлын хэсгүүд очиж байгаа болохоор дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор өгсөнгүй.  Эх сурвалжийн хэлж байгаагаар  4 хүн дарагдсан байж магадгүй гэсэн байна. 

Бид энэ талаар албан эх сурвалжуудаас тодруулан эргэж мэдээлэх болно.