Цемент зуурагч машинтай мөргөлдсөний дараа ачиж явсан зуурмагт нь машинтайгаа хамт даруулсан 35 настай хятад эмэгтэй энэхүү аймшигт ослоос эсэн мэнд гарчээ. 

Бараг амьсгалах боломжгүй болсон тэрээр 40 минут шахуу хугацаантай машиндаа гацсан бөгөөд машины дээврийн хэсгээр арай ядан агаар авч байжээ. Аврах багийнхан машинаас түүнийг гаргахын тулд дээрх хугацааны турш яаралтай ажилласан байна. Азаар уг эмэгтэй тийм ч хүнд бэртэл аваагүй аж.