“Мөрөөдлийн театр”-аас урлагийн гараагаа эхэлсэн жүжигчин О.Дөлгөөн Улсын драмын эрдмийн театрын жүжигчин болсон хойноо театрын ханан дахь өөрийн зургийг хараад мөрөөдөл нь биеллээ хэмээн бодсон гэдэг. Өдгөө нөхөр хүүгийн хамтаар алс холын Америк орныг зорьсон тэрбээр мэргэжлээ дээшлүүлж урлагийн академид суралцаж байгаа билээ. Жүжигчин бүсгүй эх орноосоо хол байгаа хэдий ч Монгол дахь уран бүтээлээ орхилгүй үзэгчдийн хүртээл болгож буй. Тухайлбал, өнгөрсөн жил “Single ladies” 3 уран сайхны кинонд тоглосон бол түүний тоглосон “Тэнгэрээс буусан од” кино нээлтээ хийгээд удаагүй. Тус кинонд бүтээсэн дүрээрээ Соёлын тэргүүний цол  тэмдгээр энгэрээ мялаасан билээ. Энэ удаад шинэхэн соёлын тэргүүний ажилтны гэрэл зургаас онцлон сонирхуулж байна. 

Д.Ана