Жүжигчин Б.Тамир эхнэрээсээ салаад удаагүй мэргэжил нэгт Н.Мөнхсоёл гэх эмэгтэйтэй хайрын романс үүсгэж хамтран амьдрах болсон билээ. Б.Тамираагийн шинэхэн амраг Н.Мөнхсоёл “Сити” дээд сургуулийг жүжигчний мэргэжлээр төгссөн бөгөөд “Улаан дөрвөлжин”, “Оюутны нууц амраг”, “Зүүдэнд ч оромгүй явдал”, “Хөлтрөг”, “Фэйсбүүкийн од” зэрэг кинонд дүр бүтээсэн  эгэл төрхтэй бүсгүй.  

Тэгвэл жүжигчин  Н.Мөнхсоёлын төрсөн өдөр  саяхан нижгэр болсон байна. Тодруулбал  “Мөрдөгч” киноны хамт олон нь  тоглож байгаа дүрийнх нь нэртэй бялуу  өгсөн байна. Үүнээс гадна найзуудын хамт төрсөн  өдрөө  нижгэр тэмдэглэсэн бөгөөд  жүжигчин бүсгүй өөрийнх цахим хуудсандаа зургуудаас нь оруулжээ.