Эх оронч худалдан авалт хийх бодол Монгол хүн бүрт байдаг. Гэхдээ үндэсний үйлдвэрлэл дэмжихэд бэрх байдаг нь нууц биш. Нэг бол Монголын зах зээлд зарж байгаагаа мартсан гэмээр өндөр үнэтэй. 

 Дундаж үнэтэй нь харин материал болон оёдол муутай байдаг. Оёдол сайтай нь материал муутай байх жишээтэй.

Үүнийг үндэсний хувцас үйлдвэрлэгч гурван брэндээр жишээлэн хүргэж байна. Өдөр тутамдаа өмсөх загварлаг бараа үйлдвэрлэж, цахим орчинд сурталчилгаа хийж байгаа Борголжин, We, Guyug брэндээр ороод гарахад ийм дүр зураг ажиглагдсан юм.

Сүүлийн үед цахим орчинд сурталчилгаагаа чамгүй хийж байгаа Борголжин гэхэд оёдол муутай байх жишээний. Оёдол муутай бүтээгдэхүүнээ засаад дахин худалдаж байгаа харагдсан. Үнэ нь дундаж хүн болгон авах боломжтой мэт боловч загварлаг  хувцас материал  муутай  байгааг анхаарууштай.

Nergu брэнд We брэнд болж нэрээ сольсон. Борголжинг бодоход оёдол сайтай боловч материалын сонголт бас л тааруу. Үйлчилгээ үзүүлж байгаа хүн нь тааруу.  Зарим бараагаа индүүдэх талаар бодож баймаар...

Guyug  брэнд гэхэд оёдол сайтай, өдөр тутам, гоёлд өмсөхөд боломжийн хэрнээ материал муутай. Хог татдаг байх жишээтэй. Мөн угаахад будаг гардаг зэргийг анхаармаар.  

Ийм байхад Монгол залуус эх оронч худалдан авалт хийхэд бэрх. Үнэхээр үндэсний брэндийг үүсгэн байгуулах гэж байгаа бол анхнаасаа чанар, материал, оёдол зэрэг нь анхаарах ёстой баймаар....

Үнэхээр чанартай,  материал болон оёдол сайтай бол худалдан авахаас татгалзсан хүн бүх авах болно. Үндэсний хэв маягтай хувцас авсан хүн бүр тухайн брэндийн сурталчилгааг хийхийн зэрэгцээ Монгол гэдгээрээ бахархах болно.

Өнөөдөр Монголчуудын дундаж цалин 1.1 сая төгрөг.  Гэхдээ өнөөдрийн ажилчин ангид дундаж цалин авдаг хүн ховор бөгөөд ихэнх нь дунджаас доогуур цалин авч байгаа. Гэтэл зарим үндэсний брэндийн бараа бүтээгдэхүүн  дундаж цалингаас давсан хэмжээний үнэтэй байдаг.

Энэ бол зөвхөн хувцасны салбар ажиглагдаж байгаа дутагдалтай тал. Бусад салбарт энэ мэтчилэнгээр үндэсний үйлдвэрлэлийг дэмжихэд бэрх байгааг үйлдвэрлэгчид анхаарна уу