Энэтхэгийн Ражастан мужийн Дешонк хотод Карни Мата нэртэй этгээд нэгэн сүм байдаг бөгөөд нутгийн оршин суугчид үүнийгээ ариун сүм хэмээн сүсэглэн биширдэг. 

Этгээд гэдгийн учир нь тэнд 20 мянга орчим харх байдаг. Сүмд ирэх хүмүүс хархнуудыг хооллон ундаалахаас гадна араатан амьтнаас хамгаалдаг байна. Энэтхэгүүд хархын ариун дагшин дарь эх бурхан гэж үздэг учир амийг нь хороохыг цээрлэдэг аж.