2014 он гарсаар улсын хэмжээнд объектын гал түймэр нийт 887 удаа гарч, 3,2 тэрбум төгрөгийн хохирол учирч, 19 хүн нас барж, 9 хүн түлэгдэж гэмтэн 536 гэр, орон сууц, 64 барилга байгууламж шатсан байна. Дээрх гал түймрийн аюулаас аврагч-гал сөнөөгчид 255 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 4,5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна. 

Гарсан гал түймрийг өмчийн хэлбэрээр ангилж үзвэл төрийн өмчид нийт гал түймрийн 18,8 хувь буюу 167 гал түймэр, аж ахуйн нэгжийн өмчид 7,1 хувь буюу 63 гал түймэр, хувийн өмчид 73,7 хувь буюу 654 гал түймэр, хамтын болон гадаад улсын өмчид 0,3 хувь буюу 3 гал түймэр гарчээ.

Нийслэл хотод нийт 646 удаагийн гал түймэр гарч, 1,4 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 241 удаагийн гал түймэр гарч, 1,8 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 18,1  хувиар өсч, учирсан хохирлын хэмжээ 18,1 хувиар буурсан байна.