Өнөөдөр аугаа эх орны дайны ялалтын 74 жилийн ой тохиож байна
2019/05/09
Өнөөдөр аугаа эх орны дайны ялалтын 74 жилийн ой тохиож байна. Энэ түүхэн өдөр Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ЗДТГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Дархан-Уул аймаг дахь ОХУ-ын Ерөнхий консул хамтран олон арга хэмжээ зохион байгуулдаг юм.
Ялалтын баярын арга хэмжээнд Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч нар болон Орхон аймагт ажиллаж амьдарч байгаа ОХУ-ын иргэд, ахмад дайчид оролцож “Ялалт 70” хөшөө, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргааны II дугаар байрны өмнөх “Жанжнуудын хөшөө”, “Найрамдлын өндөрлөг”-т цэцэг өргөлөө. Үүний дараа А.Амарын талбайд “Үхэшгүй мөнхийн хороо” баярын жагсаал болж, ахмад дайчид, хүндэт зочдыг орон нутгийн удирдлагууд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
-
1
-
2
-
3
-
4
-
5
-
6
-
7
-
8
-
9
-
10
-
11
-
12
-
13
-
14
-
15
-
16
-
17
-
18
-
19
-
20
-
21
-
22
-
23