Британийн нэртэй загвар өмсөгч Кэйт Мосс 40 нас хэдий гарсан ч үзэсгэлэнт сайхан биеэрээ олны анхаарлын татсан хэвээр байна. Тэрээр насанд хүрэгчдэд зориулсан " Lui" сэтгүүлийн 3-р сарын дугаар нүцгэнээр зургаа авахуулжээ. 

1990 онд 16 настайдаа загварын ертөнцөд хөл тавин нүцгэн зургаа авахуулснаар " Calvin Klein" компанийн удирдлагуудын хараанд өртөн тухайн үедээ 4 сая долларын гэрээ байгуулж байсан билээ.