Та хэрэглэдэг уураг, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, дархлаагаа дэмжих аминдэмийг бидний гарт хүрч, бэлэн болтлоо ямар үе, шатыг дамждаг тухай нэг удаа ч болтугай бодож байсан уу?

Түмэн янзын бодол эргэлдэж, зах хязгааргүйгээр сэтгэж, мөрөөддөг хүн төрөлхтний дунд иймэрхүү бодол тээдэг эсвэл хэрэглэдэг бүхий л зүйлсээ нягт нямбай гэгч нь тооцоолж, гярхай ажигладаг хүмүүсийн наад захын бодол байж болох юм. Харин над шиг хүнсний бүтээгдэхүүнийхээ орц найрлага битгий хэл үйлдвэрлэсэн огноог шалгаж хэвшээгүй хүнд дээрх асуулт нь “мэргэжлийн” түвшнийх болох биз. Энэхүү нийтлэлийг бичихээр судалж, унших явцдаа л хүний идэж, уудаг зүйлсийн үйлдвэрлэлийн дамжлага бүхэн хэр чухал гэдгийг ойлгож сууна.

Нүүдэлчин удамт монголчууд суурин амьдралын хэв маягт шилжсэнээс хойш чамгүй хугацаа өнгөрчээ. Суурин амьдралын хэвшлээс болж хөдөлгөөний дутагдал үүсч, хоол хүнсний замбараагүй хэрэглээ нэмэгдэж байна. Ингээд л монголчууд биднийг зүрх судасны өвчин “дарангуйлж” байгаа гэсэн статистик бий. Монгол Улсын хэмжээнд зүрх судасны өвчин нас баралтын тэргүүлэх шалтгаан, өвчлөлийн гурав дахь шалтгаан болж байгаа аж. Тодруулбал, гурван хүн тутмын нэг нь зүрх судасны өвчний улмаас нас барж, 10 хүн тутмын нэг нь зүрх судасны өвчтэй байгаа тухай Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрхний шигдээсийн тасгийн их эмч, АУ-ны доктор Д.Батнаран онцлон хэлсэн. Уг өвчнөөс сэргийлэх хамгийн чухал арга бол эрүүл хооллож, идэвхтэй хөдөлгөөн хийх гэдгийг анхааруулсан юм. Манай улсад сүүлийн 10-аад жилийн хугацаанд хамгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж, олон мянган хүнийг эрүүл, идэвхтэй амьдралд уриалан дуудаж байгаа нь “Herbalife Nutrition” компани гэдэгтэй санал нийлэх хүн цөөнгүй. Тэдний бүтээгдэхүүнийг хэрэглэдэг хүн ч олон.

“Herbalife nutrition” компани бүтээгдэхүүнүүдийнхээ найрлагад багтдаг ургамлуудыг тариалж ургуулахаас эхлээд эцсийн бүтээгдэхүүнийг  хэрэглэгчийн гарт хүргэх хүртэлх бүхий л ажилд чанар, мэдээллийн нээлттэй байдлыг хангаж ажилладаг нь бусад үйлдвэрүүдээс төвөггүй ялгарч, цойлдог гэхэд болно. “Seed to Feed”  буюу ургамлын үрээс бүтээгдэхүүн гаргах санаачлага нь компанийн шилдэг орц найрлагын чанар, хүмүүсийн эрүүл амьдрахад туслах гэсэн чин хүсэл эрмэлзлээс үүсэлтэй аж. Жишээлбэл, алоэ ургамлын ундаагаа Мексик, ургамлын гаралтай цай болон зарим ургамлуудаа Хятадын фермерүүдтэй хамтран ажиллаж, бүтээгдэхүүнийхээ ашиг тус, аюулгүй байдал, байгалийн цэвэр чанарт анхаардаг.

Тийм ч учраас 2010 оноос эхлэн чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэх, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, үйлдвэрлэлийн байгууламж барихад зориулж 250 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Одоогийн байдлаар ургамлын үрээс шим тэжээлийн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд 30 гаруй анагаах ухааны доктор, 300 гаруй шинжлэх ухааны зэрэг, цолтой мэргэжилтэн ажиллаж, үйлдвэрлэлийн явц нийтдээ 14 алхам, дарааллаас бүрдэж байна. Үүнд, тариалалт-боловсруулалт-ургац хураалт-эхний шинжилгээ-түүхий эд-хоёр дахь шинжилгээ-жинлэлт-холих/нягтруулах-гурав дахь шинжилгээ-сав, баглаа боодол-дөрөв дэх шинжилгээ-тээвэрлэлт-тав дахь шинжилгээ-түгээлт гэсэн маш нарийн, нягт дамжлага буюу 14 өртөөгөөр явсны эцэст хэрэглэгчдэд хүрдэг байна.

2012 онд БНХАУ-д “Changsha” ургамал үрсэлгээний байгууламж нээснээр шим тэжээлийн бүтээгдэхүүний орц, найрлагыг төрөлжүүлэх үйл явцыг бүрэн хянах боломжтой болов. Тус ургамал үрсэлгээний байгууламж сар бүр 83 мянган килограмм орц найрлага бүхий бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна гээд бод доо. Гайхалтай биш гэж үү. Дээрхээс үзэхэд “Herbalife”-ын бүтээгдэхүүний үйлдвэрлэлд нарийн шат дамжлагаар хийгддэг байх нь. Өөрөөр хэлбэл, компанид ургамлын дээж, ямар нэгэн орц найрлага танилцуулахын өмнө эрдэм шинжилгээний ажилтнууд нь түүхий эдийнхээ шинж чанар, цэвэршилт, хүнд металлын зарим хольц, микробиологийн үйл ажиллагаанд байнга туршилт хийдэг гэсэн үг. Хольц бүрийн дараа бүтээгдэхүүний дээжээс түүж тест хийдэг байна. Эцсийн бүтээгдэхүүн бэлэн болоход ч шошгоны тайлбар, танилцуулгыг дахин шалгана. “Формула-1” коктейлийг үйлдвэрлэх явцад нийт 380 сорил, “Формула-2” мультивитамины комплекс хийхдээ 470 сорил, ургамлын гаралтай цай бэлтгэхдээ 120 удаагийн туршилт хийдэг гэсэн статистик баримт бий.

Herbalife компани дэлхийн хэмжээнд 94 мянга гаруй эрүүл амьдралын хэв маягийн клуб ажиллуулдаг төдийгүй дээр дурдсанаар бүтээгдэхүүний чанар, орцыг маш нарийн нягт шинжлэн баталгаажуулсныхаа дараа зах зээлд гаргадаг юм. Шинэ лаборатори, шинжилгээний тоног төхөөрөмж, үйлдвэрүүд, бүтээгдэхүүний орц найрлага нь Олон улсын стандартчиллын байгууллага (ISO) болон “ЭнЭсЭф Интернэйшнл” (NSF International) компанийн гаргасан стандартыг хангасан байдаг бөгөөд 250 гаруй эрдэмтэн, судлаач нь эдгээр байгууллагын стандартуудыг чанд мөрдөж, ажилладаг байна. Хэрэглэгчээ хамгаалах чиглэлээр дэлхийд  тэргүүлэгч компани бөгөөд “Better Business Bureau” байгууллагаас А+ үнэлгээ авсан түүхтэй. 

Монголд сүүлийн жилүүдэд чихрийн шижингийн өвчлөл нэмэгдэж байгаа нь таргалалттай холбоотой аж. Даралт ихсэлт, цусан дахь сахар болон өөх тосны хэмжээ өсөх, сайн холестрины хэмжээ буурах зэрэг нь бүсэлхий, хэвлийн таргалалтаас үүсдэг байна. Азиудын хувьд хэвлийн тойргийн хэмжээ эмэгтэй 80, эрэгтэй 90-ээс дээш см байвал хэвлийн таргалалттай гэж үздэг байна. Жингийн илүүдэл болон дутагдалдаа санаа зовж, яахаа мэдэхгүй байгаа хүмүүст “Herbalife nutrition” компани бүтээгдэхүүнүүд хамгийн тохиромжтой нөлөө үзүүлж чаддаг. Учир нь тус компани өдөрт 2000 ккал илчлэг бүхий хоол хүнс хэрэглэнэ гэсэн тооцоонд үндэслэн хүний авах ёстой аминдэм, эрдэс бодисын өдөр тутмын хувь хэмжээг тооцож, бүтээгдэхүүнээ гаргадаг. Тиймээс жингээсээ хамаарч, илчлэгийн хэрэгцээгээ бүтээгдэхүүнээрээ нэмж бас хасаад хэрэглэж болох юм. “Бид АНУ-аас гаралтай шар буурцаг гэх мэт ургамлын гаралтай уургийг олон бүтээгдэхүүндээ ашигладаг. Бусад төрлийн уурагтай харьцуулахад шар буурцгийн тариалалтын 0.4 га тутмаас авах уургийн хэмжээ их, харин ашиглах байгалийн нөөцийн хэмжээ бага байдаг” гэж “Herbalife Nutrition” компанийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал хэлжээ. Байгальдаа ч ээлтэй, хүндээ ч өгөөжтэй ийм нэгэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компанийн эрүүл мэндийг тэтгэх 14 өртөөг танд танилцууллаа.