Энэ долоо хоногт улс төрчдийн "дуулиан" нам байгуулах, намд элсэх эсэх талаарх сэдэв олны анхаарлын төвд байлаа. Мөн улс төрийн өндөр хариуцлагатай албыг хашиж буй дипломатчид "хар тамхи"-ны хэрэгт орооцолдон тусгаар улсынхаа нэрийг шавартай хутгаж орхилоо.

Нөгөөтэйгүүр төрд суугаа эрх мэдэлтнүүд "сонгуулийн мөрийн хөтөлбөр"-төө ард түмэнд юу юу амлаж байснаа умартаж яваа юу гэлтэй. Ирэх оны сонгуулийн пи-араа эхлүүлсэн гэх. Тэгвэл тэдэнд амлалтыг нь эргэн сануулахыг зорилоо.  Зарим нэгэн нөхөд амлалтаа умартаад махыг магнат болгох их үйлсэд гар бие оролцож яваа бололтой. Ахуйн архидалт нийгэмд хор уршгийг дагуулж буй талаар албаныхан онцолдог. Тэгвэл улс төрчид төрийн ордондоо архиддаг явдал хэрээс хэтэрсэн ажээ. Энэ тухай Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы хуралдаанд үг хэлэхдээ ам нээсэн юм. Ингээд уншигч танд энэ долоо хоногт улс төрд өрнөсөн "дуулиан"-ыг онцлон хүргэж байна.

С.Жавхлан ШИНЭ намд элсэхээ больсон уу?: УИХ-ын гишүүн С.Жавхлан 5 сарын 2-нд Төрийн ордонд мэдээлэл хийж, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарын байгуулж буй "Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл" Нам буюу ШИНЭ Намд гишүүнээр элсэж буйгаа зарласан билээ. 

О.Баасанхүү Ардчилсан намтай нэгдлээ: О.Баасан МАХН-аас УИХ-д суусан ганц найдвар. Тэгвэл тус намын ганц найдвар АН-тай хамтарч ажиллахаар нэгдлээ.  Ямартай ч Ардчилсан намын гишүүн болох тухай хүсэлт илгээхэд,  "УИХ дахь Ардчилсан намын зөвлөлтэй хамтран ажиллах таны 2019 зургадугаар сарын 9-ний өдрийн 6407 албан бичигтэй танилцлаа. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөлтэй холбогдуулан АН-ын зөвлөл тодорхой зарчмын байр сууриа илэрхийлсээр ирсэн. Иймд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийн болон бусад УИХ-аар хэлэлэцэгдэж буй хууль, эрх зүйн асуудлын хүрээнд УИХ дахь АН-ын зөвлөлтэй хамтран ажиллах таны хүсэлтийг хүлээн авч байгааг үүгээр мэдэгдэж байна" гэсэн хариуг өгсөн юм. 

Польшид тамхины наймаа хийсэн дипломатууд хэн хэн бэ? Монголын нэр бүхий дипломат албан хаагчид 2012 онд Польш улсад хууль бусаар тамхи нэвтрүүлсэн хэрэг үйлдэж байжээ. Үүнтэй холбоотой сонирхолтой баримтыг дэлгэж байна.

Хар тамхины хэрэгтэй холбогдсон дипломатч нарт 2-15 жилийн хорих ял оноож болзошгүй: Хар тамхи гэдэг зөвхөн барууны кинонд гардаг л гэж боддог цаг хэдийнээ ард хоцорч, цагаан тахалыг Монголыг нөмөрчихөөд байна. Өдгөө жирийн иргэнээсээ эхлээд улсын нэр төрийг өндөрт өргөх ёстой дипломатч нар нь хүртэл цагаан тахал буюу хар тамхины хэрэгт ороогдож харь нутагт эх орноо шаварт хутгаад тууж явна. Уг нь энэхүү тахалтай улс орнууд хүчтэй тэмцэж байгаа гэтэл манай улсын иргэд хэрэггүй "эд"-ээр оролдож их мөнгөний үнэрээр амиа золихоос гадна тусгаар тогтносон улсынхаа нэрийг "баастаж" яваа нь харамсалтай. "Нэр хугарахаар яс хугар" гэдэг дээ манай улсын нэр хүнд үнсэнд хаясан хувалз шиг болчихлоо хэмээн олон хүн халаглаж сууна.

Дипломат албаны ажилтнууд хар тамхины хэрэгт холбогдсоныг Ерөнхийлөгч “60 тэрбумын” схемтэй холбоотой гэв: Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Е/38 дугаар албан бичгээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж, Засгийн газрын шугамаар томилогдсон дипломат албаны ажилтнууд тусгай эрх, хамгаалалтаа ашиглан тамхи, мансууруулах бодис худалдаалах төрлийн гэмт үйлдэлд холбогдож, улс орны нэр хүндийг гадаад орчинд үлэмж хэмжээгээр унаган, үндэсний аюулгүй байдалд хохиролтой, сөрөг нөлөөлөл бүхий асуудлууд үүсгэж байгааг анхаарч, дорвитой арга хэмжээ авах шаардлагатай болсныг санууллаа. 

Нам байгуулж өөрөө дарга нь болох “хобби”-той Ж.Батзандан: Улс төрч хүн мартагдах л юм бол  дахин сонгогдох боломжгүй болдог. Тиймээс намаасаа гарсан ч бай, бие даасан ч бай боломжит бүхий л аргыг хэрэглэх ёстой байдаг бололтой. Үүнийг нам байгуулж, өөрөө дарга нь болох хоббитой Ж.Батзандангаас харж болно. 

Хоёр намын сонгуулийн "амлалтыг эргэн сануулъя": 2020 онд УИХ-ын сонгуультай. Хоёр том хүчин болсон АН, МАН сонгуулийн амлалтын биелэлтийнхээ талаар ярилцаад эвлэлдэх биш эрх мэдлийн төлөө талцаж суудаг болжээ. Тэдэнд ард түмэнтэйгээ эргэж уулзах нүүртэй үлдэх хэрэгтэй гэдэг ардын үгийг сануулъя.

Ч.Улаан сайд улайсангүй: Ч.Улаан сайд, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү нар үнэхээр цагаандаа гарч байна. Тэд Монголын махны экспортыг устгахын төлөө явж байна. Иймээс Монголын махны холбоо болон мэргэжлийн холбоод үүнийг эсэргүүцэж байгаа. Бидний зүгээс нэг компанид давуу эрх олгосны цаана албан тушаалтны тодорхой хэмжээний хувийн эрх ашиг байгаа хэмээн үзэж байна. Тэгэхээр тэднийг АТГ-т шалгуулах хүсэлтийг өгнө. Түүнчлэн малыг амьдаар гаргах асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр яаралтай хэлэлцүүлж, яаралтай шийдвэр гаргах тухай албан бичгийг хүргүүлж байна. Амьд мал гаргахын цаана БНХАУ өөрсдийнхөө иргэдийг малжуулах хөтөлбөр явагдаж байгаа.

Төрийн ордонд архидсан УИХ-ын гишүүд хэн хэн бэ?:  АН-ын дэд дарга Г.Батхүү тавдугаар сарын 17-ны өдөр 19:00 цагийн орчимд Төрийн ордонд учир битүүлгээр амь насаа алдсан хэрэг гарсан билээ. “Торгоны зам" олон улсын авто раллиг зохион байгуулах ажлын хэсгийн хуралд оролцохоор Төрийн Ордонд орсон талийгаачийг Төрийн ордны хоёр давхрын гонхноос доош унаж амиа алдсан байдалтай хэвтэж байхад нь УИХ-ын гишүүн О.Баасанхүү анх харсан гэгддэг.

 

 

ТОЙМ: Улс төрчдийн "дуулиан" тасрахгүй нь