МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөрийг ирэх долоо хоногт албан тушаалаас нь чөлөөлөхөөр болсон байна. Түүнийг 2018 оны дөрөвдүгээр сард томилж байлаа. Д.Баттөрөөс өмнө энэ албан тушаалыг гайгүй сайн хашиж байсан Т.Тамирыг шахсаар байгаад чөлөөллөө хэмээн тухайн үед дуулиан шуугиан болж байсан юм.

МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын суудал ийн ганхсан нь Засгийн газрын 2019 оны тавдугаар сарын 17-ны хуралдаанаар “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг эгүүлэн татах шийдвэр гаргасантай холбоотой бололтой.

Учир нь уг тогтоолын төсөл дэх хувьчлах компаниудын жагсаалтад МИАТ ТӨХК багтаад байсан юм.

Б.Дамдин

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин